МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД " ЭРГЭН ИРЛЭЭ"...

2023-03-02  
Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын аваргад Ньюкасл багийг 2:0-ээр хожин түрүүлсэн Манчестер Юнайтед баг зургаан жилийн дахин цом өргөлөө. Сэр Алекс Фергусоноос хойш Жозе Моурино, Солкжайер нарын олон ч дасгалжуулагчийн нүүрийг үзсэн ч Манчестер Юнайтед баг зөв хүнийхээ удирдлага дор очжээ гэж Английн Тайм сонинд бичжээ.
- Багтаа биш дасгалжуулагчдаа байжээ. Манчестер Юнайтед багийн тоглогчдыг Эрик Тэн Хаг шиг зөвхөн зөв удирдан зохион байгуулах л байжээ. Эрик Тэн Хаг бол сахилга батыг мөрдүүлж чаддаг, тоглолтыг хяналтандаа оруулах аргыг нэвтрүүлэх, ялах тэмүүллийг багтаа бий болгож чадлаа. Тэр бол Манчестер Юнайтед багийн удирдлагын хайж эрж байсан дасгалжуулагч мөн аж гэж үргэлжлүүлэн бичиж байна.
- Манчестер Юнайтед багийн удирдлага намайг урихад би зөвшөөрсөн. Аугаа түүхтэй энэ багийн тоглогчид шинэ түүхийг бичихийг хүсэж байгааг мэдэрсэн. Тиймээс энэ багийн нэг хэсэг больё гэж шийдсэн. Өнөөдрийн ялалт бол зөвхөн эхлэл. Багийн шинэчлэл хийх явц үргэлжилж буй. Бидний зорилго бол ялахад оршино.Энэ Лхагва гарагт бид Вест Хэм багтай Английн Лигийн цомын аваргын шигшээ 16-д таарна. Тэднийг ялах нь бидний ойрын зорилго гэж Эрик Тэн Хаг ВВС спортод ярилцлага өглөө.
Голландын "Аякс" багт 2015 онд очсоноос хойш Голландын аваргын цомыг гурван удаа, Голландын цомын аваргын цомыг хоёр удаа өргөж байсан тэрбээр Манчестер Юнайтед багт ирсэн анхны улиралдаа Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын аваргад түрүүлж, 6 дахь цомоо гардлаа.
Дасгалжуулагчийн хувьд 2018-19 оны улиралд Аваргуудын Лигт хагас шигшээд шалгарахдаа гайхалтай амжилт үзүүлж, хөлбөмбөгийн ертөнцийн анхааралд өртсөн. Түүний удирдсан Аякс баг энэ цагийн гигант " Реал Мадрид" , тухайн үедээ гялалзаж байсан Роналдаг "Ювентус" багтай нь хожиж, Английн "Тоттенхэм" багийг хожиж яваад, сүүлийн цөөхөн минутанд 2 гоол дараалан алдсанаар финалдах эрхээ алдаж байсан. Энэ үеэс л Эрик Тэн Хагийн алдар суу дэгдэж, улмаар Манчестер Юнайтед багийн удирдлага урих шалтгаан болсон байна. Тэр МЮ багийг удирдах богино хугацаандаа МЮ багийг ПЛ-ийн хүснэгтийн гуравдугаарт дэвшүүлэн бичүүлж, Европа лигийн хасагдах шатны тоглолтонд Барселона багийг ялж, Карабао цомд түрүүллээ. Түүний хувьд Европа Лиг, Английн ПЛ, Английн Лигийн аварга гэсэн гурван ч цомыг өргөх боломж бий гэж мэргэжилтнүүд нэгэн дуугаар хэлж буй.
Хэсэг хугацаанд " унтарсан" МЮ баг "ЭРГЭН ИРСЭН" ГЭДГЭЭ ийнхүү Эрик Тэн Хагийн үеэс дахин тунхаглаж эхэллээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?