БРЕЙК БҮЖИГЧИД ПАРИС-2024-ИЙГ ЗОРИХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

2023-03-03  

Олимпын хөтөлбөрт анх удаа багтаад буй брэйк бүжгийн тамирчдын Парисыг зорих их тэмцэл эхэллээ. 48 орны 180 бүжигчин Японы Китакюүшү хотноо хуран чуулж, олимпын эрхийн оноогоо нэмэхээр дэлхийн цуврал тэмцээнд хоёр өдөр өрсөлдөв. Энэ нь олимпын эрхийн оноо олгох долоон цуврал тэмцээний эхнийх байсан бөгөөд 3000 үзэгчийн суудалтай ордон хоёр өдрийн турш битүү дүүрчээ.

Дараагийн тэмцээн дөрөвдүгээр сард Рио де Жанейрогийн дэлхийн цувралаар эхэлж, эрхийн төлөөх өрсөлдөөн 2024 оны зургадугаар сар хүртэл үргэлжилнэ. Улмаар цуврал тэмцээний чансаагаар эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг долоон бүжигчин “Парис-2024” олимпын эрхээ авах юм. Олимпын наадмын бүжгийн тэмцээний тухайд эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 тамирчин өрсөлдөнө. 2023 оны ДАШТ, тивүүдийн АШТ-ээс тус бүр нэг эрх эзэддээ очно. Мөн зохион байгуулагч орны эрх нэмэгдсэнээр шилдэг 16 бүжигчин тодрох учиртай гэж МҮОХ-ноос мэдээлсэн байна.

Гэрэл зургуудыг МҮОХ-ны сошиал сувгаас 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?