ПЕП ГВАРДИОЛЛА: ЭНЭ УЛИРЛЫН ГОЛ ЗОРИЛГО БОЛ АВАРГУУДЫН ЛИГТ ТҮРҮҮЛЭХ...

2023-03-16  
- Зургаан улирал дараалан шөвгийн наймд шалгарлаа. Хоёр улирлын өмнө финалдсан. Өмнөх улиралд финалдах, улмаар түрүүлэх сайхан боломжоо алдсан. Дахиж ийм алдаа гаргаж болохгүй. Фанатууд ч намайг, би ч багийн тоглогчдоо доош доош нь шахаж буй. Энэ улиралд үр дүнгээ үзнэ гэж бодож байна. Ямар ч гэсэн Лейпциг Берлин багийг талбай дээрээ 7:0-ээр буулган авч Аваргуудын Лигийн шигшээ наймд шалгарлаа. Аваргын төлөө тоглох нэг алхмаа хийлээ. Цаана нь ердөө л 3 алхам үлдлээ. Мэдээж түрүүлнэ гэдэг санааны зоргийн асуудал биш. Байер Мюнхэн, Реал Мадрид зэрэг Аваргуудын Лигт түрүүлж сурсан том саадтай учирна. Гэхдээ бид аль ч багаас эмээхгүй тийм хэмжээнд хүрсэн. Өнгөрсөн улиралд " Реал Мадрид" багийг сохор аз л түшсэн. Энэ жил бид өөрсдөө л алдаа гаргахгүй бол фанатуудынхаа хүслийг биелүүлэх болно гэж Пеп Гвардиолла байр сууриа илэрхийллээ.
Тэд хүчирхэг гэдгээ харуулж, Будеслигийн хүснэгтийн гуравдугаарт бичигдэж буй Лейпциг багийг талбай дээрээ 7:0-ээр бутниргэж, өмнө нь Аваргуудын Лигт Германы Шальке багийг 7:0-ээр хожиж байсан амжилтаа давтлаа. Энэ тоглолтонд Боруссиа Дортмунд багаас урвуулан авсан Эрлинг Хааланд 5 гоол оруулж, хамгийн залуудаа ( 22 нас 236 хоногтоо) Аваргуудын Лигт 30 гоол оруулсан тоглогчийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэрбээр нэг тоглолтонд 5 гоол оруулсан үзүүлэлтээр Барселона багийн Месси, Шахтёр багийн Луйс Адриано нарын ард бичигдлээ. Ийнхүү Манчестер Сити баг Челсигийн араас Аваргуудын Лигийн шигшээ наймд шалгарсан Английн хоёр дахь баг боллоо.
- Тоглогч дор бүрнээ л хийж сурсан, дадсан зүйлээ л алдаа мадаггүй хийхэд хангалттай. Багийн ахлагч Кевин Де Бруйн бол гайхалтай тоглогч. Түүн шиг дамжуулалт өгөх тоглогч ховор. Тэр бөмбөгөө эзэмшиж, энгийн үйлдлээ алдахгүй байхад л МСИ баг урагшлах болно гэж Пеп Гвардиола тоглолтын өмнө хэлсэн. Түүнийг нь Кевин Де Бруйн ба түүний багийн тоглогчид баталж, 7 гоолыг оруулсны, төгсгөлийн цэгийг Кэвин хатгалаа.
Одоогоор Байер Мюнхен ( Герман), Бенфика( Португаль), Интер( Итали),
Челси( Англи), Милан (Итали), Манчестер Сити ( Англи) зэрэг 6 баг шалгараад байна. Наполи- Айнтрахт, Реал Мадрид- Ливерпуль багуудын хожсон хоёр баг нэмэгдсэний дараа энэ сарын 17-ны өдөр сугалаа явагдана.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?