"БАЙЕР МЮНХЕН" ТҮРҮҮЛСЭН ЦАГТ ХЭН Ч АЗ НЬ ШОВОЙЛОО ГЭЖ ХЭЛЭХГҮЙ...

2023-03-20  
2023 оны гуравдугаар сарын 17-ны байдлаар Европын багуудыг тэргүүлж буй Германы "Байер Мюнхэн " ( 100 ), Английн "Манчестер Сити" ( 88,8 оноо) багууд хагас шигшээд таарсныг Швейцарын Неон хотод болсон сугалааны дүн харууллаа. Оноолтын талаар одоохондоо Манчестер Сити багийн дасгалжуулагч Пеп Гвардиола юу ч хэлээгүй байна. Гэхдээ энэ улиралд Аваргуудын Лигт " Манчестер Сити " баг түрүүлж чадахгүй бол надаас хариуцлага нэхээрэй гэж аль сугалаанаас өмнө тэрбээр ВВС-д ярилцлага өгсөн талтай. Өөрөөр хэлбэл, тэрбээр түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй буй нэгэн.
Тэгвэл түүний өрсөлдөгч "Байер Мюнхен " багийн дасгалжуулагч Нигелсмэн сэтгэгдлээсээ аль хэдийнээ хуваалцжээ. Аваргуудын Лигийн тоглолтонд одоохондоо нэг ч гоол алдаагүй, сүүлчийн даваандаа ПСЖ багийг ( 2:0, 1:0)-ээр буулган авсан Германы аварга "Байер Мюнхэн " багийг хожно гэдэгт тэрбээр мөн л эргэлзэхгүй буй аж.
- "Манчестер Сити " багтай арай л эрт таарлаа. Сугалааны дүнг тойрох, зугтах аргагүй. Харин ч "Манчестер Сити " багтай эрт таарсандаа олзуурхаж байна. Энэ бол том сорилт, өдөлт юм. Францын аварга "Парис Сайнт Жермэн" багтай таарсан өмнөх даваа ч үүнээс дутахааргүй өндөр байсан.
Сити хожоод, алсдаа аваргын цом өргөх тэр үед " Байер Мюнхэн багийг аз түшсэн" гэж хэлэх хүн гарахгүй болно. Тиймээс энэ оноолт надад болон багт маань маш их эрч хүчийг бэлэглэж буйгаараа бас давуу талтай. Бид бэлтгэлээ улам сайжруулж, дээд зэргээр бэлдэх болно.
Гвардиола бол өмнө нь "Байер Мюнхен " багийг дасгалжуулж байсан. Довтолгоонд маш их анхаардаг, бусдад бөмбөг өгөх туйлын дургүй гэдгийг мэднэ. Гэхдээ надад түүнээс хуулж авсан зүйл байхгүй. Тэдний багт Кильян Мбаппегаас ч илүү хурдан, биеийн хөгжил сайтай Эрлинг Хааланд бий ч, түүнээс дутахгүй олон довтлогч манайд бий. Өнгөрсөн улиралд бид эхний тоглолтондоо алдаа гаргасан. Түүнийгээ л давтахгүй байхад хожих магадлал маш өндөр. Ямар ч гэсэн хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялагч тодрох нь бидэнд ашигтай гэж өдгөө 35 настай Нигелсмэн дасгалжуулагч Германы телевизэд ярилцлага өгөхдөө онцоллоо.
Ийнхүү оноогоор тэргүүлэгч хоёр багийн нэг нь л Аваргуудын Лигийх тэмцээнээ цааш нь үргэлжлүүлэх болов.
Бусад багийн сугалааны оноолтыг хүргэе.
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?