ХОЁР ЗАЛУУ АВАРГА ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ...

2023-03-20  

Эр цэргийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд отгон аварга О.Хангай, Наурызын баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс нар түрүүлж, аваргууд эргэн ирснээ дуулгалаа.

Шагж аваргын нэрэмжит барилдаанд улсын арслан Орхонбаяр, Цагаан сарын барилдаанд улсын заан Бат-Өлзий нар түрүүлж , аваргууд дараалан унаж байсан рекордыг залуу аваргууд тасаллаа.
Наадмаас хойшхи хэд хэдэн барилдаанд Ховд, Увс, Сэлэнгэ аймгийн бөхчүүд илүү дээд амжилт үзүүлэх болжээ. Харин Наурызын барилдаанд
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэсэн байдаг.
Заалны барилдаанд тогтмол дээгүүр амжилт үзүүлж буй улсын заан Бат-Өлзийг энэ жилийн наадамд түрүүлэх магадлалтай бөхөөр бөхийн хорхойтнууд нэрлэж эхэллээ.

Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?