ТҮРҮҮЛСЭН ФАН ЗЭН ДОНГ, СУН ША НАР ТУС БҮР 60 МЯНГАН $-ЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

2023-03-20  
Дэлхийд чансаагаараа эхний 64-т багтсан шилдэг теннисчдийг сонгон шалгаруулж өрсөлдүүлсэн, 2 сая ам.долларын шагнал бүхий Сингапурсмаш нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн тэмцээнд Хятадын Фан Зэн Донг (эр), Сун Ша ( эмэгтэй) нар нэгбүрчилсэн төрөлд аваргаллаа. Тэд аваргын төлөө тоглолтонд нутаг нэгтнүүдээ хожсоноор тус бүр 60 мянган ам.долларын шагнал хүртлээ. Тус тэмцээнд тив болон цомын аварга 10 тамирчныг урьж, үлдсэнийг нь рейтингээр нь жагсааж оролцуулах эрх олгосон байна. Нэгбүрчилсэн төрлөөс гадна , холимог болон дан хосын төрлөөр дэлхийд шилдгүүд өрсөлдсөн ч, Хятадын тамирчдын өмнө хөл гишгэж чадсангүй.
Эрэгтэй нэгбүрчилсэн төрөлд шөвгийн дөрөвт Бразилийн Кальдерона үлдсэн нь бусад улсын тамирчдын дээд амжилт боллоо.
Чансаагаараа шалгарч оролцсон бүх тамирчдад 5000 ам.доллар олгосноос гадна, даваа бүрийг нь мөнгөн урамшуулал дагасан байна.
Нэгбүрчилсэн төрөлд 60 мянган ам. доллар олгосон бол дан болон холимог хосын түрүүлсэн багийн гишүүн нь 12 мянган ам.доллар, үзүүрлэсэн багийн гишүүн нь 8 мянган ам.долларын урамшуулал гардан авлаа.
Дэлхий дахинд ширээний теннисийг хөгжүүлэхийн тулд тамирчдад олгох шагналыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үгэндээ Олон Улсын Ширээний Теннисний Холбоо хүрч эхэллээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :100000 2023-03-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?