М.ЭНХЖАРГАЛ ДАШТ-ИЙН ХОЁР ДАХЬ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА

2023-03-23  

Энэтхэгийн Дели хотноо явагдаж буй эмэгтэй боксчдын ДАШТ-ээс Монголын баг хоёр дахь медалиа авлаа. 54 кг-ын жинд хүч сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга М.Энхжаргал өрсөлдөгч Италийн О.Савчукийг 5:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангасан юм.

Эхний үед таван шүүгч бүгд итали боксчинд ялалт өгсөн. Харин удаах хоёр үед М.Энхжаргал дайчин тоглож, өрсөлдөгчөө илүүрхсэнээр дэлхийн медальтны эгнээнд нэгдэж чадав.

Ер нь ДАШТ-ий хагас шигшээд гурван тамирчин шалгарч үлдэнэ гэдэг өөрөө түүхэн амжилт байсан бол хүрэл медалийн болзлыг хоёр боксчин охин хангасан нь бас л спортын хуудсыг зузаалсан амжилт юм.

Харин 52 кг-ын жинд өрсөлдсөн, Азийн аваргын хүрэл медальт О.Есүгэн хүрэл медалийн төлөөх тулаанд ялагдан тэмцээнийг өндөрлүүлсэн.

Манай хоёр боксчин өнөөдөр медалийн өнгөө өөрчлөх тун чухал, хариуцлагатай тулааныг хийх юм.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?