МОНГОЛЧУУДЫН ДАВАМГАЙЛАЛ СУМОД ҮРГЭЛЖИЛСЭЭР...

2023-03-27  

Дагвадорж, Даваажаргал, Ананд, Бямбадорж, Ган-Эрдэнэ зэрэг аваргууд Японы сумын бөхийн дэвжээг үе үедээ эзэгнэсэн. Тэгвэл Монгол аваргуудын халааг залгамжлах сумочоор Кирибаяма Лхагвасүрэн тодорлоо. Осако хотод зохиогдсон гуравдугаар сарын Гранд Сумог тэргүүлэгч Дайешог сүүлчийн өдрийн барилдаанд Лхагвасүрэн дараалан хоёр давснаар анхны цомоо өргөлөө. Тэрбээр сүүлчийн өдрийн эхний барилдаанд давж оноогоо тэнцүүлж, улмаар хайнаа хагалах барилдаанд Дайешог дахин давснаар түрүүллээ. - Цаг үеийн хамгийн өрсөлдөөнтэй сумогийн башё биш ч гэсэн, түрүүлсэндээ баяртай байна. Анх сумогоор хичээллэж эхлэхдээ ямар ч ойлголтгүй байсан. Өнгөрсөн найман жилд суралцсаар, өнөөгийн амжилтанд хүрлээ" гэж анх 2015 онд сумогийн дэвжээнд хөл тавьсан Лхагвасүрэн эзэн хааны цомыг өргөсний дараа хэллээ. Өдгөө 26 настай , сумо бөхийн дээрээсээ гурав дахь цол болох секивакег эзэмшигч Крибаяма Лхагвасүрэнг дараагийн башёд өндөр амжилт үзүүлбэл озеки цол олгох болзлын талаар Сумогийн холбоо хэлэлцэж эхэлсэн байна. Энэхүү башёд нэг ч аварга, арслан барилдаагүй учир өрсөлдөөний агуулгын хувьд сулхан гэж түүхэнд бичигдэх болжээ. Учир нь өнгөрсөн оны 10 дугаар сард өвдөгний хагалгаанд орсноос хойш аварга Терунофужи гурав дахь башёгоо дараалан, харин том цолтноос ганцаараа торойж үлдсэн озеки Такакейшо долоо дахь өдрийн барилдаанд өвдөгний бэртэл авснаар башёг орхисон байна. Лхагвасүрэнгийн тухайд анх 2015 онд сумод хөл тавьсан. 6 жилийн дараа (2020 онд) дээд зиндаанд дэвшин барилдсан. Анхны дэвжээ нь хаагдсан учир 2019 онд Анандын дэвжээнд шилжсэн түүхтэй аж. 2021 оны 11 дүгээр сард комусуби цол авсан ч, дараагийн башёд 9 унаж, 6 давснаар буцаад магешира цолондоо буусан байдаг. Монголын зүүн зүг буюу Дорнод аймгийн жирийн малчин айлаас гаралтай Лхагвасүрэн нь моринд гарамгай нэгэн аж гэж Асахи сонинд бичжээ.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?