ГУРВАН ҮЕИЙН ТӨЛӨӨЛЛИЙН " ХААН ДААТГАЛ" БАГ ДЭЭД ЛИГТ ТҮРҮҮЛЛЭЭ

2023-03-27  

 МШТХ-ны Дээд Лигийн багийн тэмцээн хоёр сар үргэлжилж, өнгөрсөн ням гарагт дүнгээ гаргалаа. Таван үеийн төлөөлөл болох 50 орчим теннисчин , долоон багт хуваагдаж , өөр хоорондоо өрсөлдсөнөөс "Хаан даатгал" баг түрүүллээ. Финалын тоглолтонд "Тэнгис-Тэсо " багийг 2:0-ээр хожиж, "Хаан даатгал" баг анх удаа аваргын цомыг өргөлөө. Өмнө нь "Итгэлт санхүүгийн групп" багийг мөн "Хаан даатгал баг" 2:0-ээр хожиж аваргын төлөө шалгарсан. Түрүүлсэн "Хаан даатгал" багт улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн, спортын мастер, шигшээ багийн тамирчин Э.Тэмүүлэн, улсын аварга, спортын мастер Ундрам, дэд мастер Б.Эгшиглэн дэд мастер Ариунтуяа,  энэ удаагийн Лигийн хамгийн залуу теннисчин ( 14 настай) Мөнх-Өлзий нар тоглосон. Энэ бол 2000, 2010, 2020 оны гурван үеийн төлөөлөл байлаа.

Сайн баг бүрдүүлнэ гэдэг бол амаргүй. 6 жилийн дараа дахин түрүүллээ. Өмнөх лигт тамирчид  шигшээ баг болон өндөр рейтингтэй 7 тамирчин дээр бусад нь хуваагдаж очиж, баг бүрдүүлдэг байсан бол энэ жил чөлөөтэй баг бүрдүүлэхээр журамласан нь энэ удаагийн Дээд Лигийн онцлог байлаа. Хүч тэнцүү хуваарилагдсан учир финалын тоглолтууд маш өрсөлдөөнтэй боллоо. Голдуу л шийдвэрлэх 9 дэх тоглолт гарлаа. Финалд шалгарахын төлөөх хагас шигшээ тоглолтонд "Итгэлт санхүүгийн групп, Тэнгис" багтай , мөн алтан медаль, цомын төлөөх финалд "Тэнгис-Тесо" багтай ч ес дэх шийдвэрлэх тоглолт гарсан нь тэмцээн хэр өрсөлдөөнтэй болсныг илтгэнэ. Багийн тоглогчид маань бүгд жигд тоглолт үзүүлсэн нь Лигт түрүүлэх гол үзүүлэлт боллоо. Энэ Дээд лигийн хамгийн залуу теннисчин болох, манай багийн Ө.Мөнх-Өлзий өрсөлдөгч бүх багийнхаа гуравдугаар ракетийг унагаж, өсөх ирээдүйтэй теннисчин гэдгээ харууллаа. Багийн гол тоглогч Тэмүүлэн, Ундрам, Ариунтуяа , Эгшиглэн нарын дүү нар маань ч гялалзлаа. Миний хувьд анх удаа багийн хоёрдугаар ракетаар тоглолоо. Өмнө нь хоёр дайрчихаад л багийн нийлбэр дүнгээр хасагддаг байсан бол энэ удаад туйлын дарамтгүй тоглолоо гэж улсын 4 удаагийн аварга, Олимпиан Э.Лхагвасүрэн хэллээ. Хүрэл медалийн төлөө " Өсөх од- Өсөх зоос" - Итгэлт санхүүгийн групп"-тэй өрсөлдөж, 2:1-ээр хожсоноор Дээд Лигт гуравдугаар байр эзэлсэн байна.

Хаан даатгал баг.

Тэнгис-Тесо баг

Өсөх-Од - Өсөх Зоос баг

А.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?