ЭМЭГТЭЙ БОКСЧИД БАГИЙН ДҮНГЭЭР 11-Т ЖАГСЧЭЭ

2023-03-28  

Энэтхэгийн Нью-Дели хотод болсон эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д 66 орны 333 тамирчин өрсөлдсөнөөс 18 орны боксчид медаль хүртжээ. Тэмцээний дараа багийн дүн гарахад дэвжээний эзэн Энэтхэгийн шигшээ 4 алтан медальтайгаар багийн дүнг тэргүүлсэн байна.

Харин манай шигшээ баг 1 мөнгө, 1 хүрэл медаль авснаар жагсаалтын 11 дүгээрт бичигджээ. Энэ удаагийн ДАШТ-ий 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг мөнгөн медаль, 54 кг-д М.Энхжаргал хүрэл медаль авсан билээ.

ДАШТ-ий багийн дүн

1. Энэтхэг: 4 алт – 0 мөнгө – 0 хүрэл

2. Хятад: 3-1-3

3. ОХУ: 1-1-1

4. Итали: 1-1-0

5. Марокко: 1-0-1

5. Тайвань: 1-0-1

5. Бразил: 1-0-1

8. Казахстан: 0-2-4

9. Колумби: 0-2-2

10. Австрали: 0-2-1

11. Монгол: 0-1-1

11. Тайланд: 0-1-1

13. Вьетнам: 0-1-0

14. Франц: 0-0-3

15. Беларусь: 0-0-1

15. Япон: 0-0-1

15. БНСУ: 0-0-1

15. Азербайжан: 0-0-1

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?