МАНЧЕСТЕР СИТИ 4:1-ЭЭР ЛИВЕРПУЛЬ БАГИЙГ БУТНИРГЭВ...

2023-04-03  

No description available.

"Арсенал" багаас 8 оноогоор Манчестер Сити хоцорч буй. Премьер Лиг өндөрлөхөд ердөө л 9 тоглолт л үлдсэн. Энэ улиралд гайхалтай тоглолт үзүүлж буй "Арсенал"-ыг гүйцэхийн тулд хамгийн түрүүнд өөрсдөө оноо алдахгүй байх ийм л хүнд даалгавартай МСИ баг Ливерпулийг хүлээн авч тоглосон. Хэдийгээр эхний хагасын 14 дэх минутанд Мо.Салахын гоолын ачаар Ливерпуль баг тэргүүлж эхэлсэн ч, МСИ баг оноог тэнцүүлж, улмаар хоёрдугаар хагаст дараалан 3 гоол оруулснаар ( Бруйн, Гундаган, Грелиш) чухал хожил авч, онооны зөрүүгээ 3-аар багасгаж , "Арсенал"-д ойртсон. - Хэдийгээр тоглолтын эхэнд гоол алдсан ч, 93 минутын турш гайхалтай хөлбөмбөгийг үзүүллээ. Ливерпуль бол хамгаалалтаас довтолгоо руу шилжихдээ туйлын аюултай баг гэдгийг бид мэднэ. Гэхдээ бид тоглолтын санаачилгыг гартаа оруулж, 93 минут довтоллоо. Завсарлагаанаар бидний боловсруулсан төлөвлөгөө оновчтой хэрэгжиж, 2 дахь гоолыг оруулснаар давуу байдлыг үүсгэж чадсан. Энэ бол ПЛ тоглосон 5 жилийн хугацаан дахь бидний хамгийн сайн тоглолтын нэг байлаа. - Энэ тоглолтын гоол баатраар Жак Грелишийг нэрлэж болно. Тэр Мо.Салахын хийх боломжтой 2 дахь гоолыг тасалж, өөрийн багийн 2,3 дахь гоолд оролцож, 4 дэх гоолыг оруулж багтаа ялалт авчрахад тусаллаа. Тэр бөмбөгийг гайхалтай эзэмшиж, тун ухаалаг тоглолт үзүүллээ. Бид ийм л Грелишийг хүлээж байсан. Түүнийг Грелиш энэ тоглолтонд харууллаа гэж багийн довтлогчдоо Пеп Гвардиолла талархлаа. Хэдийгээр МСИ баг Ливерпуль багийг хожиж, онооны зөрүүгээ 5 болгож ойртуулсан ч, Арсенал баг 4:1-ээр Лийдс багийг хожсоноор дахин 8 онооны зөрүүтэй боллоо. Тус тоглолтонд 2 гоол оруулсан Жесус Габриель: Би хоёр гоол оруулсандаа баярлахгүй байна. Хамгийн гол бид багтаа хэрэгтэй 3 оноогоо халаасалж чадлаа. Энэ формоо хадгалж чадвал, бид ПЛ-т түрүүлэхэд ойрхон байна. Бидний цорын ганц өрсөлдөгч болох МСИ багийг өөртөө ойртох боломжийг нь зогсоолоо гэж тэрбээр хэллээ.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?