КЛОПП ХОЖИГДСОНЫ ДАРАА ЮУ ГЭЖ ХЭЛЭВ?

2023-04-03  

No description available.

 - Ямар Ливерпуль баг байх МСИ -ийн эсрэг тоглохыг таашгүй. Эрлинг Хааланд тоглолтыг өнжих нь. Гэхдээ түүнгүйгээр МСИ баг Английн аварга болж байсан гэдгийг санах ёстой гэж МСИ багтай тоглолт хийхийн өмнө Клопп ярилцлага өгч байсан. Энэ бол Ливерпуль баг хожно гэж хэлээгүй ч, Ливерпуль хожно болно гэдгийг далдуур илтгэсэн санаа юм. Тэгвэл 4:1-ээр хожигдсоны дараа: - Яг одоо тоглогчдодоо хандаж хэлэх үг алга. Бүх зүйл алган тавьсан мэт ил байна. Талбайд гарсан тоглогч бүр л дор бүрнээ бодон тунгаах шаардлагатай. Маргааш тоглолтоо дүгнэнэ. Яагаад хожигдсоноо багаараа хэлэлцэнэ. Бид илүү сайн тоглох учиртай. Түүнээс гадна, тогтвортой, жигд тоглолт үзүүлэх шаардлагатай. ПЛ- т тааруу тоглох, дэндүү итгэлгүй байх нь байж болохгүй зүйл атал, ийм л зүйл манай багт ажиглагдах болов гэж Клопп тоглолтоо дүгнэлээ. Энэ улиралд Ливерпуль топ-4 - т багтаж чадахгүй, улмаар ирэх улиралд Аваргуудын Лигт зодоглох эрхээ алдах тохиолдолд Ливерпуль багийн удирдлага Клоппийг " зайлуулах"-аас өөр шийд гаргахгүй болов уу.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?