АСТОН ВИЛЛА ДЭВШИЖ, " ЕВРОПА" ЛИГТ ЗОДОГЛОХ ХЭМЖЭЭНД УРАГШИЛЛАА

2023-04-10  

 Ноттингем Форест багийг 2:0-ээр хожсон Астон Вилла баг 47 оноотойгоор хүснэгтийн зургадугаар байр луу дэвшлээ. Хоёр тоглолт дутуу ч Астон Вилла багийн ард жагссан Ливерпуль(43), Брайтон (46) багууд Астон Вилла багаас хоёр тоглолт дутуу байгаа нь өмнө нь ч гарах боломжтойг илэрхийлнэ. - Багаа анх хүлээн авахад Астон Вилла хүснэгтийн 14-д жагсаж байсан. Миний зорилго бол үүнийг нь урагшлуулж, эхний 10 -д оруулах зорилго тавьсан байсан. Одоо бол байдал өөрчлөгдлөө. Хэдийгээр арын багууд биднээс тоглолт дутуу ч, бидэнд топ-6 гэсэн байр сууриа хамгаалах боломж бий. Тэгэж чадвал ирэх улиралд Европа лигт өрсөлдөх боломж нээгдэнэ гэж Астон Вилла багийн ахлагч, Европа Лигийн цомыг Испанийн багтай гурван удаа өргөсөн Унай Эмери хэллээ. Тэрбээр хамгийн сүүлд Вилльярил багийг удирдаж, финалын тоглолтонд МЮ багийг торгуулийн цохилтоор хожиж, Европа Лигийн мэргэжилтэн гэдгээ баталсан байдаг.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?