РОМА" ГУРАВДУГААР БАЙР ЛУУ ДЭВШЛЭЭ

2023-04-10  

 "Ааш ихт" гэх хочийг дагуулах болсон Жозе Моуриногийн удирдсан "Рома" баг дэвшил гаргасаар байна. Английн "Тоттенхэм" багаас хөөгдсөн тэрбээр Сериа-А-д ирсэн анхны улиралдаа л цом өргөж, фанатуудынхаа тоог тэлсэн. Түүний удирдсан Рома баг өнгөрсөн улиралд "Европа Конференсе" Лигт анх удаа түрүүлснээр Европа Лигт өрсөлдөх эрхээр шагнуулсан. Түүндээ ч урамтай тоглолт үзүүлж, Рома баг ЕВРОПА Лигийн шигшээ наймд шалгарч, өмнөх улиралд "Конференсе" Лигт Рома багтай финалдаж, мултарсан Голландын "Фейнорд" багтай шигшээ наймд дахин учрах сугалаа таарсан. Тэднийг хожсон тохиолдолд урагшилж, шөвгийн дөрөвт үлдэх болно. Энэ магадлал ч өндөр. Европа Лигт ийм амжилт үзүүлж буй Рома баг Серия-А Лигийн ээлжит тойрогт Ториног 1:0-ээр хожсоноор хүснэгтийн гуравдугаарт байр луу дэвшлээ. Энэ байр сууриа бэхжүүлж чадах аваас ирэх улиралд Рома баг Аваргуудын Лигт өрсөлдөх эрхийг халааслана. Итали хэлээр чөлөөтэй ярьдаг Жозе Моуриногийн хувьд Италид ирсэн нь түүний унаж байсан рэйтингийг дахин сэргээсэн боломж боллоо.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?