АРСЕНАЛ"-ЫН АР ШИЛ РҮҮ МАНЧЕСТЕР СИТИ ХАЛУУН АМЬСГААГАА МЭДРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ...

2023-04-10  

Премьер Лигийг тэргүүлэгч Арсенал, түүний араас нэхэж буй Манчестер Сити багийн тоглолт бүр хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татсаар байна. Оноо алдах эрхгүй Манчестер Сити баг өнгөрсөн тойрогт Соуфхэмптон багийг 4:1-ээр хожсон бол Арсенал 2:2-оор Ливерпуль багтай эвийн гэрээ байгууллаа. Тэгснээр Арсенал, МСИ багийн хоорондох онооны зөрүү 6 болж хумигдаж , аваргын төлөөх тэмцэл улам хурцадлаа. Нэг тоглолт дутуу МСИ баг түүнийгээ хожил болгож чадвал энэ зөрүү бүр 3 оноо болж багасах боломжтой юм. Премьер Лиг өндөрлөхөд ердөө л 8 тойрог үлдэж, Арсенал одоогоор 6 онооны илүүтэйгээр бусдыг хошуучилж байна. - Сэтгэл зүйн маш их дарамттай, хүнд тоглолт боллоо. Бид 2:0-ээр хошуучилж яваад эцсийн дүнд оноогоо хуваалцлаа. Хоёрдугаар хагасын эхний 15' -д өөрийнхөөрөө тоглож чадсан бол 3 оноо халаасалж, аваргын төлөө улам итгэлтэй алхах байв. Харамсалтай нь, бид тоглолтыг хяналтаасаа гаргаж, санамсаргүй, тохиолдлын гэх эхний гоол алдсанаар тоглолт эргэчихлээ. Бид бүр хожигдож ч болох байв. Аз болоход тэд 11 метрийн торгуулийн цохилтоо алдлаа. Дээр нь гоолын хоёр боломжоо тэд гээсэн. Маш их эргэж хөрвөсөн тоглолт боллоо. Үр дүнтэй нь санал нийлэхээс арга алга гэж Артета сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бол, - Манай баг өөртөө итгэлтэй тоглолоо. Багийн тоглогчид маань ойрд ийм тоглолт үзүүлээгүй. Хэдийгээр эхний 2 гоолыг алдсан ч, нөхөж чадсан. Талбайн гол хэсгийг л хааж чадвал бид амжилтанд хүрнэ гэж төлөвлөсөн. Эвийн гэрээ муу биш. Гэхдээ үүнээс ч илүү үр дүнд хүрэх боломжоо алдлаа гэж Юрген Клопп тоглолтыг дүгнэлээ. Премьер Лигт нийтдээ 13 удаа түрүүлсэн үзүүлэлтээр Манчестер Юнайтед, Ливерпуль багийн ард жагсдаг Арсенал баг 14 дэх түрүүгээ авахын төлөө одоогоор 73 оноотой хошуучилж, МСИ 29 тоглож, 67 оноотойгоор араас нь нэхэж байна. Сарын өмнөх 13 онооны зөрүүг байсан 3 болгон ойртуулжээ, Манчестер Сити. Энэ тойрогт таарах Манчестер Сити- Арсенал багийн тоглолт Премьер Лигийн аварга хэн болохыг шийдэх шийдвэрлэх тоглолт болох юм байна.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?