АРСЕНАЛ ДАХИН 2 ОНОО АЛДСАНААР МСИ БАГТ " ИДЭГДЭХ" ДЭЭРЭЭ ТУЛЛАА

2023-04-18  

Өнгөрсөн улирлын аварга МСИ багаас 13 оноогоор хол  тасарсан үе Арсенал багт байсан. Саяхныг хүртэл 8 онооны илүүгээ хадгалж  явсан Арсенал баг зөвхөн  сүүлийн хоёр тоглолтонд 4 оноо алдсанаар МСИ багт гүйцэгдэх дээрээ туллаа. Тэд Ливерпуль болон Вест хэм багийг 2:0-ээр хожиж явсан ч, аль алинд нь хожлоо хадгалж чадалгүй тэнцсэн нь тэдний аварга болох мөрөөдлийг эргэлзээтэй болголоо.  Харин МСИ баг учраа болгоноо буулган авснаар, онооны зөрүүгээ 4 болгон багасгалаа. Тэд Арсеналаас нэг тоглолт дутуу. Түүнийгээ хожсон тохиолдолд ердөө л ганц онооны зөрүү үлдэнэ. Энэ сарын 26 -д тэд өөр хоорондоо таарна. Английн Премьер Лигийн Энэ улирлын аваргыг тодруулах шийдвэрлэх тоглолт болно.
- 2004 онд аварга болсноос хойш анх удаа аваргад ойртож байна. Хэрвээ бид үлдсэн найман тоглолтондоо нэг ч оноо алдахгүй л бол аварга болно гэж Арсенал багийн дасгалжуулагч Артета хэлж байна. Харин тэгэж чадах эсэх нь асуудал дагуулах болов. Ялангуяа Ливерпуль, Вест-Хэм багуудыг 2:0-ээр хожиж яваад тэнцсэн нь Арсенал багийн дотоодын уур амьсгалд сөргөөр нөлөөлж, түрүүлнэ гэсэн итгэлийг нь алдагдуулжээ. Тэднийг алдааг МСИ ашиглаж, ар шилэн дээр нь " бууж амжлаа".
- Бүх тоглолтоо л хожих шаардлагатай. Нэг ч оноог гээж эрхгүй. Аварга болох эсэх нь зөвхөн  бидний гарт байна. Хэн нэгний тоглолтоос хамаарахгүй нь давуу тал гэж Пеп Гвардиолла байх сууриа илэрхийллээ.
Артетагийн хувьд энэ улиралд цом өргөх цорын ганц боломж нь Премьер Лигт түрүүлэх. Харин МСИ багт гурван цомын төлөө  14 тоглолт үлдсэн. Премьер Лигт 9 тоглолт. Английн холбооны цомын аваргын шөвгийн дөрөвд шалгарсан. Хагас шигшээ болон финалын төлөө 2 тоглолт хийнэ. Пеп Гвардиоллагийн мөрөөдөж буй  Аваргуудын Лигийн цомын төлөөх тоглолтууд бий. Тэд шөвгийн наймд одоогоор Байер Мюнхен багийг эхний тоглолтонд 3:0-ээр хожсон. Энэ улиралд эдгээр  гурван ч цомыг  өргөх боломж тэднийг хүлээж буй. Пеп Гвардиолла дасгалжуулагчийн хувьд Аваргуудын Лигт л түрүүлэхэд гол анхаарлаа хандуулж буйгаа хэнээс ч нуухгүй байгаа. Аваргуудын Лигт түрүүлж чадахгүй бол надтай хариуцлага тооцоорой гэсэн үгийг тэрбээр санамсаргүй хэлээгүй.

Ц.ЭНХБАТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?