МАНЧЕСТЕР СИТИ АВАРГУУДЫН ЛИГТ АНХ УДАА ТҮРҮҮЛЭХЭД 3 ХОЖИЛ ҮЛДЛЭЭ..

2023-04-21  

   Аваргуудын Лигийн шөвгийн дөрөвт Реал Мадрид ( Испани), АС Милан, Интер Милан ( Итали), Манчестер Сити (Англи) багууд шалгарлаа. Хагас шигшээд Манчестер Сити- Реал Мадрид,  АС Милан- Интер Милан багууд оноолтоор таарсан. Тэд эхний тоглолтоо тавдугаар сарын 09-д хийнэ. Энэ улирлын Аваргуудын Лигийн финалд Италийн баг гарч ирэх нь ( АС Милан- Интер Милан) тодорхой болсон. Энэ дөрвөн багаас Аваргуудын Лигийн цомыг өргөж үзээгүй нь Английн  Манчестер Сити баг юм. Реал Мадрид-14,  АС Милан-7, Интер Милан-3 удаа түрүүлж байсан түүхтэй.

- Бид багийн түүхтэй нь биш, тоглогчидтой нь тоглоно гэж хэлсэн Пеп Гвардиолла дасгалжуулагчаар удирдуулсан Английн Манчестер Сити багийг энэ улиралд түрүүлнэ гэж мэргэжилтнүүд санал нэгдэх болсон. Энэ улиралд түрүүлэх таамагт багтаж байсан  гурван багийн хоёр нь тэмцээнийг орхисон. Мбаппе- Неймар- Месси нарын шилдэг довтлогч бүхий Францын Парис Сайнт Жермен баг хасагдах шатанд Германы Байер Мюнхен багт унасан бол, Герман машин Байер Мюнхен багийн хүчтэй моторыг Манчестер Сити баг шигшээ наймд унтраалаа.
Шигшээ наймд таарсан  Манчестер Сити- Байер Мюнхэн тоглолтыг  энэ улирлын гол тоглолтоор нэрлэж байна. Эхний тоглолтонд 3:0-ээр хожсон Манчестер Сити баг Аллиянз Аренад зочилж, хариу тоглолтондоо 1:1-ээр эвийн гэрээ байгуулснаар (нийлбэр дүн 4:1) гурав дахь улиралдаа дараалан Аваргуудын Лигийн шөвгийн дөрөвт шалгарав. Хариу тоглолтын цорын ганц гоолыг нөгөө л Эрлинг Хааланд 57 дахь минутанд орууллаа.
- Байер Мюнхен баг бол Аваргуудын Лигт Ливерпуль багийн ижил 6 удаа түрүүлсэн. Германы тоймоо алдсан аварга. Европын хүчирхэг баг. Гэхдээ бид багийн түүхтэй нь биш, багтай нь тоглоно. Тэд түүхийг өмнө нь бүтээсэн бол, бид түүхийг бүтээнэ  гэж тоглолтын өмнө Пеп Гвардиолла хэлсэндээ хүрлээ. Харин Аваргуудын Лигийн шигшээ наймын тоглолтын өмнө дасгалжуулагч Нигельсменийг халж, Томас Тучелийг томилсон Байер сольж Мюнхен багийн ерөнхийлөгч, Германы шигшээ багийн ахлагч асан, зууны хаалгач Оливер Кан эхний тоглолтонд 3:0-ээр хожигдсоны дараа:- Манчестер Сити бол Европ тивийн өнөө цагийн хамгийн шилдэг нь биш юм гэхэд, хамгийн топ багуудын эгнээнд  яах аргагүй багтсан. Ийм багтай тоглоход өчүүхэн жижиг алдааг ч гаргаж болохгүй. Дор нь шийтгэлээ амсах болно. Тийм л юм боллоо. Гэхдээ гуньж,  гутрах зүйлгүй. Аваргуудын Лиг хоёр үетэй. Эхний үед бид хожигдлоо. Бидэнд гоол оруулах, оноог тэнцүүлэх боломж байсан. Хөлбөмбөгт ямагт гайхамшиг тохиолддог.  Үүнийг би өөрийн биеэр туулсан. Байер Мюнхэн баг Аваргуудын Лигт эхний тоглолтонд   хожигдсон ч, хариу тоглолтондд хожиж, нийтдээ 11 удаа ялагчаар гарсан түүх бий гэж багаа зоригжуулж байсан. Түүний шинээр томилсон дасгалжуулагч Тучель:- Бид алдаа гаргаж болохгүй. Чаддаг зүйлээ дээд зэргээр гүйцэтгэх шаардлагатай. Өрсөлдөгчдөө боломж олгохгүй байх ёстой. Тэр тохиолдолд  4:1, 5:1-ээр хожих зэрэглээ сүүмэлзэж байна гэж хэлсэн. Гол довтлогч  Сане эрт оруулах  хоёр ч гоолын боломжийг алдсанаар Томас Тучелийн сүүмэлзэх зэрэглээ харагдахаа больсон. Ийнхүү Германы аварга Байер Мюнхен баг гурав дахь улиралдаа Аваргуудын Лигийн шөвгийн дөрөвт шалгарч чадалгүй мултарлаа. Энэ тоглолтонд Аваргуудын Лигийн  энэ улирлын 12 дахь гоолоо оруулсан Эрлинг Хааландыг Манчестер Сити багтаа авсан нь Пеп Гвардиолла дасгалжуулагчийн Аваргуудын Лигт түрүүлэх гол хөзөр ч гэж сэтгүүлчид эртнээс бичсэнийг санах болжээ. 
Хагас шигшээ тоглолтонд Манчестер Сити багтай оноолт таарсан Реал Мадрид багийн дасгалжуулагч Анчелотти: - Би АС Милан багийг дасгалжуулж байсны хувьд финалын тоглолтонд тэдэнтэй таарахыг хүсэж байна. Бид хоёр бол Аваргуудын Лигийн хамгийн олон цомыг өргөсөн хоёр баг ( 14+7) гэж хэлснээр Манчестер Сити багийг хожно гэдгээ илэрхийллээ.
Пеп Гвардиола:- Энэ улиралд МС баг Аваргуудын Лигт түрүүлэхгүй бол намайг буруутгаж, шүүгээрэй. Ийм эрх фанатуудад бий. Би түрүүлнэ гэж хэлэхгүй. Учир нь хөлбөмбөг бол хөлбөмбөг. Нэг нь хожиж, нөгөө нь хожигддог. Гэхдээ би чадах бүхнээ хийнэ. Манчестер Сити баг аль багийг хожих хэмжээнд хүрсэн. Дээр нь маш их туршлага хуримтлуулсан. Зөв тактик боловсруулж чадвал бид ялах болно гэж тэр  хэлсэн.
Турк улсын Стамбул хотын Олимп цэнгэлдэх хүрээлэнд  зургадугаар сарын 10-ны өдөр Аваргуудын Лигийн финал товлогдсон. Тэр финалд Пеп Гвардиолла дасгалжуулагч Манчестер Сититэй гарч ирнэ гэж хүлээсэн фанатууд сая саяар тоологдож байна. 



Ц.ЭНХБАТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?