МАНЧЕСТЕР СИТИ БОЛОН РЕАЛ МАДРИДЫН МӨРГӨЛДӨӨНӨӨС ХЭН ЯЛАГЧААР ГАРАХ ВЭ?

2023-05-09  

 Аваргуудын Лигийн 14 удаагийн аварга Испанийн эзэн хааны баг "Реал Мадрид" талбай дээрээ Английн Манчестер Сити багийг Монголын цагаар 2023 оны 5 дугаар сарын 10-ны 03.00 цагт хүлээн авна. Өнгөрсөн улиралд, энэ хоёр баг мөн л шигшээ дөрөвт таарч, Реал Мадрид баг ялагчаар тодорч, улмаар финалд Ливерпуль багийг хожсоноор 14 дэх удаагаа Аваргуудын Лигийн цомыг өргөсөн түүхтэй. Манчестер Сити баг эхний тоглолтыг 4:3-аар талбай дээрээ хожиж, хариу тоглолтын эхний хагаст Махрезийн гоолын ачаар гоолын зөрүүг хоёр болгож ( 5:3) болгож ахиулсан ч, тоглолтын төгсгөлийн 1 минутын дотор 2 гоол дараалан алдсанаар хожлоо тавьж туусан. Энэ гоолын эзнээр тодорсон бразил довтлогч Родриго:- Манчестер Сити бол аюултай баг. Эрлинг Хааландыг эгнээндээ нэгтгэснээр тэдний довтолгоо хүчирхэгжсэн. Тиймээс түүнд гоол оруулах боломж олгохгүй төлөвлөгөөг бид боловсруулсан. Талбай дээрээ бид хожно гэдэгт бүрэн итгэлтэй байна гэж хэлсэн байна. Харин тус багийн дасгалжуулагч Анчелотти:- Бидэнд сэтгэл зүйн давуу тал бий. Түүнийгээ гол түлхүүр болгоно. Миний хувьд финалд Италийн Милан багтай л таарахыг хүсэж байна. Учир нь тэр бол миний өмнө нь дасгалжуулж, хамтдаа Аваргуудын Лигийн цомыг өргөж байсан баг гэж онцоллоо. Үүгээр тэрбээр Манчестер Сити багийг хожно гэдгээ илэрхийллээ. Харин Манчестер Сити багийн Родриго:- Энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Миний хувьд тэднээс Өнгөрсөн жилийнхээ " даагыг нэхнэ" . Энэ улирлын Манчестер Сити бол өнгөрсөн улирлын Манчестер Сити биш гэж хэлсэн бол, дасгалжуулагч Пеп Гвардиолла түүний энэ бодолтой санал нийлсэнгүй. - Надад даагаа нэхэх тухай бодол алга. Тэднийг хожих тухай бодол байна. Мадрид бол Европын хамгийн хүчирхэг баг. Бид өнгөрсөн жил шөвгийн дөрөвт энэ багт л бүдэрсэн. Аваргуудын Лигт түрүүлэхийн тулд Реал Мадрид багийг тойрох ямар ч боломжгүй. Харин ч финалд таарснаас өмнө нь учирсан нь дээр юм. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялагчаа тодруулна гэдэг учиртай. Бид тэднийг хожихын төлөө бүхнийг хийх болно. Манчестер Сити багийн хувьд гурав дахь улиралдаа завсаргүй шөвгийн дөрөвт шалгарна гэдэг бол том үзүүлэлт. 7 жилийн өмнө энэ амжилтанд хүрэхийг мөрөөддөг байсан бол өнөөдөр финалын тухай бид бодож байна гэж Пеп Гвардиола BBC cпортод ярилцлага өглөө. Ийнхүү энэ цагийн хамгийн хүчирхэг хоёр баг өнөө шөнө учрах нь. Манчестер Сити багийн хувьд өмнөх даваанд Германы Байер Мюнхен багийг "арчсан" бол Реал Мадрид Английн "Челси" багт ямар ч боломж олголгүй хожиж, өөр хоорондоо дахин таарлаа. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар "Реал Мадрид " багийн хожих шансыг Манчестер Сити багаас хавьгүй доогуур гэж үзсэн байна.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?