ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VII НААДАМ БАЯНХОНГОР АЙМАГТ БОЛНО

2023-05-09  

Хүүхдийн спортын зуны VII наадмыг Баянхонгор аймаг 2023 оны зургадугаар сарын 19-29 ны өдрүүдэд зохион байгуулна. Тэмцээн чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3×3, уран сайхны гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, волейбол, самбо бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, гандбол, таеквондо, спорт бүжиг гэх 23 төрөлтөд зохион явуулах юм. Тэмцээнийг зохион байгуулах аймаг өмнө нь томоохон тэмцээнүүд хүлээн авч байсан туршлагатай хамт олон. Мөн медалийг дахин боловсруулсан түүхий эдээр хийх нь сонирхлын төвд байна. Тэд мөн тэмцээнийг 14 заал танхим, талбайг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоогоор 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэсэн судалгаа гарчээ.

Тэмцээний бэлгэдэлийг Монгол Улсын нэн ховор амьтан мазаалайгаар төлөөлүүлэх бол хүүхдийн спортын наадмын бэлгэ тэмдэг Галхүү түүнийг дагалдах юм. Тив, дэлхийд алдараа цуурайтуулж яваа шилдэг тамирчдын төлөөлөл аймагтаа зохион байгуулагдах хүүхдийн спортын наадмын зохион байгуулалтад нэгэн сэтгэлээр нэгдэж ажиллаж байгаа юм. Монгол Улсын хүүхдийн спортын олимп гэгддэг спортын наадамд Монгол Улсын засгийн газар, Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хороо, Биеийн тамир спортын улсын хороо, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, БТСХ нэгдэн ажиллаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?