"ИНТЕР МИЛАН" - МАНЧЕСТЕР СИТИ БАГУУД АВАВРГУУДЫН ЛИГТ ФИНАЛДАХ УУ?

2023-05-12  

 Аваргуудын Лигийн шөвгийн дөрвөн багийн эхний тоглолт өндөрлөлөө. Испанийн эзэн хааны" Реал Мадрид" баг өөрийн талбайдаа Английн аварга Манчестер Сити багийг хүлээн авч 1:1-ээр тэнцэж, эвийн гэрээ байгууллаа. Гоолын салхийг эхний хагаст ( 36') Винус Жуниор 16 метрийн торгуулийн цохилтын гаднаас хүчтэй цохиж оруулсан бол, хоёрдугаар хагаст ( 67') Де Бруйн ижил төстэй гоолыг Реал Мадридын хаалганд шигтгэж, фанатуудаа баярлуулаа. Долоо хоногийн дараа хариу тоглолт нь Манчестер хотын Этихад цэнгэлдэх хүрээлэнд болно. - Намайг шар хуудсаар торгох биш, тоглолтоо сайн шүүх хэрэгтэй байсан юм. Шүүгчдийн алдаатай шүүлт нь тоглолтын үр дүнд нөлөөлж, бидний хожлыг баллалаа. Хэдийгээр Манчестер Сити дамжуулалтаар илүүрхэж байсан ч, тоглолтыг бид бүрэн хянаж чадсан. Багийнхаа үзүүлсэн тоглолтын агуулгад сэтгэл хангалуун байна. Тиймээс айлын талбайд болох хариу тоглолтонд санаа сэтгэл түгших зүйл алга. Багтаа итгэж байна гэж Реал Мадрид багийн дасгалжуулагч Карло Анчелотти тоглолтын дараахи хэвлэлийн бага хурлын үеэр тоглолтоо дүгнэсэн. Харин Пеп Гвардиолла:- Эхний хагаст бид давамгайлсан ч, Реал Мадрид гоолдсон. Хоёрдугаар хагаст тэд давамгайлж, харин бид гоолдсон. Ийм л тоглолт боллоо. Реал Мадрид багтай талбай дээр нь тэнцэнэ гэдэг бол хожсоноос ялгаагүй амжилт юм. Рудригер, Тооны Кросс гэсэн хоёр хамгаалагч Эрлинг Хааландыг давхар барьж, хөдөлгөсөнгүй. Долоо хоногийн дараа Манчестер хотод хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор илүү амжилт үзүүлнэ гэж төсөөлж байна. Эхний тоглолтоор хэн нь ч ялагчаар тодорсонгүй. Тиймээс хариу тоглолт бол шийдвэрлэх, туйлын хариуцлагатай, жинхэнэ утгаараа финалын тоглолт болно. Реал Мадрид бол аль ч талбайд сайн тоглох чадвартай баг гэдгийг бид мэднэ. Тиймээс нягт хамгаалалт, хурц довтолгоон бол бидний барих тактик байх болно. Бид айлын талбайд тоглох даалгавраа биелүүлсэн. Одоо талбайдаа хожих л үлдлээ гэж тэрбээр тодотголоо. Өнгөрсөн улиралд "Реал Мадрид" багт шөвгийн дөрөвт хожигдож, Аваргуудын Лигт хоёр дахь удаагаа финалдах боломжоо алдсанаа санаж, хариу даагаа нэхэх, бут ниргэхийг Манчестер Сити багийн фанатууд нь тэсэн ядан хүлээж буй. Тиймээс Манчестер Сити- Реал Мадрид багийн хариу тоглолт нь Аваргуудын Лигийн финалын тоглолтоос өөрцгүй чухал тоглолт болох юм. Энэ хоёр багийн өрсөлдөгч нь Италийн "Интер Милан" баг байх магадлал дээшиллээ. Учир нь АС Милан багийн талбайд зочилсон Интер Милан баг тоглолтын 7', 11' дэх минутанд Джеко, Мхитарян нарын оруулсан гоолын ачаар 0:2-оор хожлоо. - АС Милан багийг бид сайн мэднэ. Тиймээс бид хурдан, сөрөг довтолгооны тактикийг баримталсан. Эрт оруулсан хоёр гоолын үр дүнд бид тоглолтын санаачилгыг гартаа оруулсан. Нэмж ч гоол оруулах хэд хэдэн боломжийг алдсан. Тэднийг оруулсан бол хариу тоглолтонд бүр итгэлтэй, маш тайван тоглох боломжтой байв. Гэхдээ 2:0-оор хожно гэдэг бол дараагийн шатанд шалгарах маш бат бэх суурь, өндөр гишгүүр юм.Финалд шалгарахын тулд энэ ололтоо улам баталгаажуулах болно гэж Миланы хаалганд (7') эхний гоолыг оруулсан Джеко хэллээ. Аваргуудын Лигийн тоглолт эхлэхэд Байер Мюнхэн, Парис Сайнт Жермен , Реал Мадрид, Манчестер Сити зэрэг багийг энэ улирлын финалдах багийн тоонд нэрлэж байсан бол Италийн "Интер Милан " баг таамаглалыг эвдсээр финалд гарч ирэхэд тун ойртлоо. Хамгийн өндөр магадлал дагуулж байсан Байер Мюнхен багийг шигшээ наймд буулган авсан Манчестер Сити багийг энэ тавдугаар сарын 31-ний Лхагва гарагт, Унгар улсын Пушкаш Цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох финалын тоглолтонд Интер Милантай таарна гэдэг таамаглалыг мэргэжилтнүүд өнөөдөр дэвшүүлж эхэллээ.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?