ДАРУУХАН ГРУЗИН ЗАЛУУГИЙН ТУСЛАМЖТАЙГААР НАПОЛИ БАГ СЕРИЯ-А-Д ТҮРҮҮЛЛЭЭ

2023-05-17  

   Гурван тойргийн өмнө Наполи баг  Серия-А лигт түрүүлэх болзлоо хангалаа. Хүснэгтийн хоёрдугаарт бичигдэх 66 оноотой Ювентус баг үлдсэн 4 тойргийн бүх тоглолтоо ч хожсон ч 88 оноотой тэргүүлэгч Наполи багийг гүйцэхээс өнгөрлөө. Ийнхүү Наполи баг 33 жилийн дараа Серия-А-д түрүүлэв. Наполи багийн довтлогч, Нигер эр Виктор Осимхэн 23 гоол оруулж, Серия-А Лигийн энэ улирлын шилдэг довтлогчоор шалгарсан бол жигүүрийн довтлогч, Грузин залуу Квара 10 гоол оруулж багаа түрүүлэхэд тус боллоо. Энэ улирлын Наполи багийн амжилтын дараачаас грузин залуугийн тухай яриа Итали, болон Европын хэвлэлээр хөврөх болов.
-  Жилийн 105 сая Английн фунтстерлигийн үнэд хүрэх залууг ердөө л 8 сая буюу, 15 дахин бага үнээр тоглуулж буй нь доромжлол.  Ядуу Грузин залуугийн хувьд жилийн 1,2 сая долларын гэрээ гэдэг бол маш том амжилт ч, хөлбөмбөгийн ертөнц үүнийг шударга бус гэрээ гэж тэд бичих болов.
- Хөлбөмбөгчид үнэтэй машин хөлөглөдөг. Кварешвили дэндүү даруухан амьдардаг. Түүнд үнэтэй машин, үнэтэй сууц байхгүй. Тэр орлогынхоо дийлэнхийг Грузин дэх аав, ээж, хоёр дүү болон эхнэрийнхээ талд илгээдэг.
Аав нь биеийн тамирын дасгалжуулагч. Ээж нь гэрийн ажилтай. Айлын том.
Тэрбээр 5 наснаасаа хөлбөмбөг хөөж, мэргэжлийн тамирчин болохоор шийдсэнийг нь аав ,ээж нь дэмжиж сүйд болоогүй ч, саад болоогүй нь өнөөгийн амжилтын суурь болжээ. 7 насандаа Тбилис хотын Динамо клубын сургуульд элсэж, 16 насандаа Динамо багийн үндсэн тоглогч болж, улмаар Грузины Руставели, Оросын аварга Рубин багт тоглож байгаад өнгөрсөн улирлаас Наполид ирсэн байна. Тэднээс өмнө Квараг Байер Мюнхен баг сонирхож байсан ч, эцсийн шийдээ гаргаж чадаагүй аж. Харин Наполи түүнтэй 2027 оныг дуустал , маш хямд үнээр гэрээ хийж чадсанаар, нэмж өөр довтлогч худалдан авах боломжийг хадгалжээ гэж Италиа -спорт сонинд бичсэн байна.

Ц.ЭНХБАТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?