ХОВД АЙМГААС МОНГОЛЫН ШАТРЫН ХАМГИЙН ЗАЛУУ АВАРГА ТӨРЛӨӨ

2023-05-31  

 

Насанд хүрэгчдийн Шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 61 дэх удаагийн шигшээ тэмцээн 2023 оны тавдугаар сарын 18-30-ны өдрүүдэд Ховд аймагт зохиогдож өндөрлөлөө. Эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 12 шатарчин өрсөлдсөн тус тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн төрөлд "Зууны шатар" клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны мастер  16 настай Мөнхдалайн Амилал нь 11 өргөөс 8.5 хожил авч, нэг ч хожигдолгүй түрүүллээ. - Ховд аймаг бол Монгол улсын хамгийн олон үндэстэн ястаны өлгий нутаг. Өнгөрсөн жилийн улсын наадмаар Ховд аймгаас Хангай түрүүлж аварга, Бат-Өлзий шөвгөрч улсын заан цолонд хүрч бахархам амжилт үзүүлсэн. Тэгвэл Ховд аймаг зөвхөн биеийн хүчний төрлөөр ч биш, бас оюуны спортоор ч манлайлж чадна гэдгээ харууллаа. Энэ жил Ховд аймагт зохиосон Улсын Аварга Шалгаруулах Шатрын Тэмцээнд Дэлхийн шатрын холбооны мастер, Ховдын М.Амилал хүү дөнгөж 16 нас найман сартайдаа түрүүлснээр Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу улсын аварга цолтоны дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өлгий нутгаас минь шинэ аварга мэндэлж, олон ястан үндэстний өлгий нутгаа ч дэлхий дахинд амжилттай сурталчилж чадсандаа баяртай байна гэж тус тэмцээний ивээн тэтгэж оролцсон Ховд аймгийн засаг дарга Болормаа тэмцээний үйл ажиллагааг дүгнэж хэллээ. Таван их мастер оролцсон тус тэмцээнийг 12 электрон самбараар шууд дамжуулсан нь өрөг бүрийг цаг тухайд нь үзэх боломжийг Шатрын холбооноос хангасан байна.

Эх сурвалж: Монголын шатрын холбоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?