АНГЛИЙН ШҮҮГЧ БИДНИЙ ЯЛАЛТЫГ " ДЭЭРЭМДЛЭЭ"...

2023-06-06  

 

Европа Лигийн финалд Испанийн Севилья багт 11 метрийн торгуулийн цохилтоор (4:2) ялагдсаны дараахи Хэвлэлийн бага хурлын үеэр Жозе Моурино ингэж хэллээ. - Тоглолтыг шүүсэн Английн шүүгч Тейлор нь Испанийн багт илэрхий үйлчилсэн. Тоглолтын хоёрдугаар үед Севилья багийн хамгаалагчийн гараараа бөмбөг хаасан үйлдэлд торгуулийн цохилт өгсөнгүй. Мөн яг адилхан зөрчилд "Рома" багийн тоглогчид шар карт өгч, "Севилья" багийн тоглогчийн толгойг нь илж өнгөрөөлөө. Түүний шүүлт нь Рома багийн тоглолтын үр дүнд хортойгоор нөлөөлсөн. Севилья баг хожсон биш, шүүгч бидний ялалтыг дээрэмдсэн. Бид цомгүй харьсан ч, "Рома" багийг Европа Лигийн финалд ялсан гэж би хувьдаа үзсэн. Тиймээс өөрийн багийн тоглогчиддоо юуны өмнө баяр хүргэх нь зүйтэй. Ирэх жил Европа Лигт Рома баг дахин зодоглоно. Тэр үед Английн Тейлор дасгалжуулагч Аваргуудын Лигийг шүүх болтугай гэж "ерөөе". Түүнийг Европа Лигээс дэвшүүлэн зайлуулсны дараа шударга тоглолт өрнөнө гэж Жозе Моурино нэмж хэлсэн. Харин Европа Лигт зургаан удаа финалдаж, зургаадах удаадаа түрүүлсэн Испанийн "Севилья" багийн дасгалжуулагч Менделебар : - "Рома" багийн Дибало эхний хагаст гоол оруулсан нь манай багийг тун хүнд байдалд оруулсан. Учир нь Рома багийн хамгаалалт тун нягт гэдгийг бид мэднэ. Аз түшиж, хоёрдугаар үеийн эхэнд хариу гоол оруулсны дараа багийн маань тоглолт бүрэн сэргэсэн. "Рома" баг хоёрдугаар хагаст илэрхий сууж, торгуулийн цохилт хүлээх маягтай тоглолт үзүүлж байсан учир бид гоол оруулж, торгуулийн цохилтоос өмнө асуудлыг шийдэхийг зорьсон. Гэвч бид огт бэлдээгүй, дээр нь хүсээгүй 11 метрийн торгуулийн цохилтонд хүрсэн. Бид торгуулийн цохилтонд зориулж тусгайлсан бэлтгэл хийгээгүй ч, тоглогчид маань өөртөө маш итгэлтэй цохисон. Дээр нь хаалгач Боно өрсөлдөгч багийн хоёр ч цохилтыг хааснаар бид яллаа. Европа Лигийн цом бол маш том амжилт. Харин Жозе Моуриногийн гомдлыг ойлгож байна. Хожигдсон багт гомдоллох зүйл ямагт гардаг. Тийм зүйл боллоо гэж Испанийн хэвлэлд ярилцлага өгсөн байна. Ийнхүү Европа Лигийн цомд өмнө таван удаа финалдаж, тавууланд нь түрүүлж байсан Жозе Моуриногийн хожлын рекордыг Севилья тасаллаа.

Э. ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?