ПЕП ГВАРДИОЛА: ӨДИЙД Л АВАРГА БОЛОХГҮЙ БОЛ ӨӨР ҮЕ ГЭЖ БАЙХГҮЙ

2023-06-06  

Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын аварга шалгаруулах тэмцээний финалд Манчестер Юнайтед багийг 2:1-ээр хожиж түрүүлсний дараа Пеп Гвардиола ингэж хэллээ. - Английн Премьер Лиг бол хамгийн удаан үргэлжилдэг, Европ тивийн хамгийн нэр хүндтэй Лиг. Түүнд түрүүлнэ гэдэг бол хүслийн дээд. Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын тэмцээнд түрүүлнэ гэдэг өндөр нэр хүнд. Энэ бол Английн хамгийн анхны тэмцээний нэг гэдгээрээ үнэ цэнтэй. Жилдээ 700 гаруй баг энэ тэмцээнд оролцдог. Олон жилийн азгүйдэл энэ улиралд төгсгөл боллоо. "Манчестер Юнайтед" багийг 2:1-ээр хожсоноор тэдний 1999-2000 оны улиралд гурван цолонд дараалан түрүүлсэн амжилтыг давтахад нэг алхам үлдлээ. Энэ сарын 10-нд Италийн Интер Милан багтай Истанбулд Аваргуудын Лигийн цомыг булаацалдана. Энэ улиралд Аваргуудын Лигт түрүүлэх нь бидний өмнөө тавьсан гол зорилго. Өнөө цагт л энэ амжилтыг гаргахгүй бол өөр цаг үе бидэнд байхгүй гэж Пеп Гвардиолла нэмж хэллээ. Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын аваргын финалын тоглолтонд ялалт авчирсан хоёр гоолыг хоёуланг нь Манчестер Сити багийн ахлагч Илкай Гундаган 16 метрийн торгуулийн цохилтын гаднаас цохиж оруулсан. Тэр эхний гоолоо дөнгөж 13 дахь секундэд оруулснаар хамгийн хурдан гоолын шинэ дээд амжилтыг тогтоолоо. - Энэ бол санамсаргүй гоол биш. Аль аль нь бэлтгэл сургуулилтын үеэр зуу зуу давтсан цохилт. Хүн харахад азын гоол шиг харагдаж байж магад. Гэхдээ тийм биш. Бэлтгэл сургууль хэр сайн байна, амжилт төдий чинээ л байх болно. "Интер Милан" бол маш эвгүй, яаж ч мэдэх баг. Одоо бидэнд тэдэнтэй улирлын сүүлчийн тоглолтоо л хийх үлдлээ. Бидний зорилго бол Аваргуудын Лигт түрүүлэх юм гэж багийн ахлагч Илкай Гундаган дасгалжуулагч Пеп Гвардиоллагийн зорилгыг бататгалаа. Финалын тоглолт энэ сарын 10-нд Истанбулд болно. Манчестер Сити баг нь Илкай Гундаган, Аргентины Алварез, Алжирын Махрез, Английн Фил Фоден, Жак Гриллиш, хагас довтлогч Де Бруйн нарыг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг довтлогч настайгаас гадна, анхны улиралдаа Английн Премьер Лигийн гоолын рекордыг ( 35 гоол) эвдэж, шинэ рекорд тогтоосон Норвег эр Эрлинг Хааланд илэрхий хүч нэмсэн. - Манчестер Юнайтед багийн нэг улиралд гурван том өргөсөн рекордыг эвдэх гэдэг зүүд зэрэглээ шиг юм. Гэхдээ л бид одоогоор хоёр цомыг нь аль хэдийнээ өргөсөн. Долоо хоногийн дараа гурав дахь цомынхоо төлөө финалдах гэж байна. Түүхийг давтахыг бид чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ бодол, зорилгоо нуух ч шаардлага байхгүй. Миний хувьд Английн Премьер Лигт " зодоглосон" анхны улиралдаа энэ амжилтын нэг эзэн байхыг чухалчилж байна. Түүний төлөө багийнхантайгаа хамт бүх хүч чадлаа шавхах болно гэж Эрлинг Хааланд байр сууриа илэрхийллээ.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?