АРХАНГАЙН БӨХЧҮҮД 200 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН ЭЗЭД БОЛЛОО

2023-06-06  

 Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх 21 аймаг, есөн дүүргийн бөхчүүд багаараа өрсөлдсөн. Тэднээс шалгарсан Архангай- Булган аймгийн бөхчүүд цомын төлөө халз тулж, 16:9-өөр Архангайн хүчтэнүүд.илүүрхэн ялснаар Холбооны "Алтан цомын" анхны эзэд болцгоолоо. Нийт 6 тойрог өрсөлдсөнөөс энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Архангай аймгийн гарьд М.Бадарчаар ахлуулсан бөхчүүд нэг ч ялагдалгүй түрүүллээ. Архангай аймгийн багт улсын арслан Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн хурц арслан С.Сүхбат, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар зодоглосон байна. Финалын барилдааны хамгийн олон ялалтыг улсын гарьд М.Бадарч (5), аймгийн арслан Мөнхжаргал (4) нар багтаа авчирч, 200 сая төгрөгийн бай шагналыг гардаж авлаа. Үзүүрлэсэн Булганчууд 50 сая төгрөгийн шагнал гардан авлаа. Пепси ундаа " Алтан цом" анхны тэмцээний ерөнхий спонсор болжээ.

Э. ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:энэ бол бахархал 2023-06-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?