ӨВДӨГНИЙ ҮЕ "ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛДАГ"

2016-06-14  

Хүний өвдөгний үе маш хүчтэй шөрмөс, үений холбоосоос бүрдэнэ. Өвдөгний үе хүний хөдөлгөөнийг чөлөөтэй хөдлөх, тэнцвэрт байдлаа хадгалах, тэнцүүлэгч хүндийн төв болж, тэнхлэгийг тэгшилж, хөл дээрээ тогтох, биеийн хүчины дасгалын үед тулгуур цэг болдгоор онцлогтой. Өвдөгний үений дотор байх "Х" хэлбэртэй холболцсон том холбоос шөрмөс, маш хүчтэйгээр чангарч, хүний хөдөлгөөнийг удирдаж байдаг. 

Энэ холбоос хүний эрхий хурууны хэмжээтэй богино учраас маш хурдтай ээлжлэн агшин сунаж, уян хатан чанараараа хөдөлгөөнийг зохицуулна. "Х" хэлбэрийн холбоосыг ястай холбож өгдөг, саран дугуй мөгөөрсөн наалт, өвдөгний үеийг удирдах залуур, хөдөлгөөнийг сааруулах, үсрэлт, буултын зөөлөвч болдог. Энэ зөөлөвч мөгөөрсний үйл ажиллагаанд туслах үүрэгтэй өвдөгний үений шингэн, гаднах хүчтэй шөрмөс булчингийн таталт, өвдөгний үе холбоосийн аппарат байдаг.

Өвдөгний үенд “Бурса” гэх цэлцэгнүүр агуулсан жийргэвч бөмбөлгүүд байдаг. Үе холбоос булчингийн уян хатан чанар алдагдахад нуржигнах чимээг гаргадаг.

Өвдөгний үе холбоосын цусан хангамж, өвдөлт хийн судал, хүний биеийн жин, хөдөлгөөн хязгаарлагдмал байдлаас хямардаг.

Энэ хямрал өвдөгний үений холбогч эдүүдэд "Glucosamid" зэрэг эрдсийн дутмагшил үүсгэж, "Мухополисахардозын" урвалжид орж, өвдөгний үеийг хавагнуулж, уян хатан чанарыг алдагдуулна. Иймд өвдөгний үе мөнхийн хөдөлгөөнд байх дуртай. Хүний хөдөлгөөн багасаж, цусанд  "Гликоген" их хуралдаж өвдөгний үе чөлөөтэй хөдлөх энерги, эрч хүч дутагдаад ирэхээр хөдөлгөөнөөс болгоомжлох айдас төрүүлж хоруу гормоныг цусанд хуруулна. Энэ айдсаас хөдөлгөөний эвсэл алдагдаж, өвдөгний үе амархан гэмтэх, биеийн эсэргүүцэл суларснаас, үрэвсэх, шөрмөс холбоосын суналт, тасрах ихэсдэг. Иймд хүн өөрт тохирсон, дасгал, гимнастик, зайлшгүй хийх шаардлагатай.

Өвдөгний үений гэмтэл

Ихэнхдээ гадна холбоосийн суналт, хагас тасралт байдаг. Хүндхэн гэмтэл нь саран хэлбэрийн мөгөөрсний хөндийрөлт "Х" хэлбэрийн шөрмөсний гэмтэл байдаг. Мэс засал эмчилгээгээр нөхөлт хийх хагалгааг хийдэг.

Өвдөгний үрэвсэл

Саран мөгөөрсийг уусган өвдөгний үенд эргэлтгүй өөрчлөлт оруулдгаараа аюултай. Өвдөгний үе даарахыг хүлцэхгүй. Шөрмөсний хүүдий хавагнаж, цус өтгөрч, цусан хангамж муудаж, хөдөлгөөн хийх болгонд нужигнан дуугардаг. Энэ үед бумба, зүү, төөнүүр хийх механик, эмчилгээ үр дүнтэй. Эмийн эмчилгээнд монгол эм илүү тохиромжтой.

Бойчун 15 тан үе холбоосыг сэргээх, үрэвсэл дарах, мөгөөрсөн эдийг нөхөх чадалтай нь бидний олон жилийн ажиглалтаар мэдэгдэж байна. Химийн аргаар гаргасан эмийн бэлдмэлүүд, харш үйлчилгээ дагалдаж байдгаараа, үе холбоос, элгэний нөхөн төлжилтөд муугаар нөлөөлдөг. Өвдөгний ялимгүй гэмтлийн үед ч хөнгөн гипс тавьж, хөдөлгөөнийг хязгаарлаж, сайтар эмчлэх хэрэгтэй. Өвдөгний үе эмчлэх, яс хугаралтыг эмчлэхээс илүү төвөгтэй. Өвдөгний үе холбоос шөрмөсний ханыг хатууруулахгүй уян хатан чанарыг хадгалахын тулд, гипс, хөдөлгөөн хязгаарлах хэрэгслүүдийг ашиглаж, өвдөгний үеийн эд эсийг бүрэн эдгэрсний дараа хөдөлгөөнт дасгал  сэргээн засах, нөхөн сэргээлт явуулна. Өвдөгний үе нөхөн сэргээх олон улсын Гэмтэл-согогын мэс засалчдын тулгамдсан асуудал бүрэн төгс шийдэгдээгүй байсаар байна.

Үүнд :  

Шөрмөс орлох нийлэг эдлэл, "эндопротез" металь, титан, поливиниль, зэрэг хүний биед үр дүн сайтайг эрэлхийлж, мөгөөрсөн эдүүдийг нөхөн сэргээх хагалгааны шинэ технологуудийг сайжруулах шаардлага их бий.  

Өвдгөний үе, хүний үзэл суртал, шашин шүтлэг, хобби, хорт зуршил, хайхрамжгүй, танхай байдал, халдварт өвчин, гэмтлийн золиос болдог тулгуур эрхтний гол хэсэг юм.

 Урьдчилан сэргийлэх

Өвдөгний гэмтлээс сэргийлэх тамирчдын нэг арга бол бие халаалт сайн хийсний дараа дасгал сургуулилт хийх. Жолооч болон суугаа ажилтай хүмүүс хоёр цаг тутамд хөлөө амраах, салхи сэнгэнүүлэхгүй даарахгүй байх, хүүхэд залуучууд тоглож байгаад өвдөгөө гэмтээхээс болгоомжлох, хүн бүхэн халтарч унахаас болгоомжлох хэрэгтэй.

Өвдөгний гэмтлийн оношлогоо шинжилгээ ихээхэн үнэтэй хүмүүст эдийн засгийн хохирол үзүүлэх, тул эмчилгээ хийлгэхгүй дур мэдэн өөрсдөө эмчлэх, тоохгүй явснаас хэдхэн жилийн дараа таягтан болдог тул болгоомжтой байгаарай.

 

 

 

     ГЭМТЭЛ МЭС ЗАСЛЫН ЭМЧ Б.БАТ-ОРГИЛ          

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
pvvjee:ilizarawiin apparat olon jiliin omno tawiulj bsan owdog nugarhaa bolison daraa ni toigoo hugalaad oeulsan odoo baga zereg l nugardag bvren nugardag bh bolow uu 2016-06-15
Ариунаа:Өвдөгний гэмтэл их тохиолддог. Саяхан 2 тамирчинд эмчилгээ хийсэн. өвдөлт намдаах хаван бууруулахад зүү төөнө их үр дүнтэй байна. дотроосоо тан уугаад үрэвсэл намдсаны дараа artriflex зөвлөсөн. 2016-06-18
chinbat.:Ovdognii venii mes ajilbar ymar vnetei bdg ve eroosoo edgehgvi mult 2016-07-07
Saraa:Heregtei zowlogoo ogsond bayarlalaa ajild n amjilt husii 2016-08-17
Жаагий:Бойчун гээд байгаа танг хаанаас авч болох вэ .хариулж өгөөч. 2017-02-27
huygy:bairshilzuin anatomiinhn talaar oruulj uguuch 2017-04-30
Nergui:Ovdognii vyend ymar ymar bodis aguullagddag ym bol 2017-11-25
Батэрдэнэ:Ywgan suuh guihed hundreltei baigaa ene yasan ug um bol 2020-01-03
СОНИРХУУШТАЙ ЗАЛУУ:КОПИ ЭТР ХИЙДЭГ БОЛГОМООР БАЙНАА Энэ САЙТЫГ. ҮНЭЭРЭН НАМАЙГ СТРЭССДҮҮЛЖ БАЙНА. 2020-05-12
Бат эрдэнэ:Sn bnuu bi zovolgoo avah gsiin Cheh ulsad ajilj amidardag Bohiin sportor hichelledeg 2 jilin omno baruun holnii ovdognii hajuu taliin gadna uy gemtel avsan end uzuulher ****r**** hiilged tgd bolohgui bol hagalgaand or gd bhin Yr ni bol beltgel hiih achaalal avah zeregt ih hunduurtei bga sportor hicheelleh durtai bolhoor hondchood bhin mergejlin emchiin zovolgoo ogooch pls 2025-02-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?