ҮНДЭСНИЙ БӨХИЙНХӨН ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭВЖЭЭНД ХҮЧ ҮЗЭЖ БАЙНА

2023-07-20  

Жюү жицүгийн спортоор найман настай балчраас наян настай буурал ч хичээллэх боломжтой. Монголын үндэсний бөхийнхөн ч чөлөөт цагаараа жюү жицүгээр хичээллэж өндөр амжилт үзүүлсээр байгаа юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр “Мастерс” ангиллын +94 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат улсын начин Б.Дэлгэрсайхан алт, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат аймгийн заан Б.Мягмардорж мөнгө, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан О.Баярхүү хүрэл медалиар энгэрээ мялааж гурвуулаа шагналын тавцанд зэрэгцэн зогссон юм.

Тэгвэл не-ваза төрлийн -94 кг-д Төв аймгийн Баянхангай сумын харьяат аймгийн начин Э.Чойням хүч үзсэн бол +94 кг-д Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Т.Ядамсүрэн буюу Довчинсэмбээ, Ховд аймгийн Алтай сумын харьяат аймгийн нэмэх начин Б.Баатарболд нар өрсөлдөж байна.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?