О.Болд-Эрдэнэ: Дэлхийн жюү жицүгийн гэр бүл эх оронд минь хурц өрсөлдөөн үзүүллээ

2023-07-21  

О.Болд-Эрдэнэ: Дэлхийн жюү жицүгийн гэр бүл эх оронд минь хурц өрсөлдөөн үзүүллээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Жюү жүцигийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 15-20-ны өдрүүдэд “Стэп арэна”-д болж өндөрлөлөө.

Тус тэмцээнийг Монголын жюү жицүгийн холбооноос үнэхээр үлгэр жишээ, зохион байгуулсныг Олон улсын жюү жицүгийн холбооноос онцолж байсан юм.

Тэмцээний дараа Монголын жюү жицүгийн холбооны Гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэний сэтгэгдлийг сонсоход “Дэлхийн жюү жицүгийн гэр бүл эх оронд минь ирээд долоо хоног хурц өрсөлдөөн үзүүллээ. Үнэхээр баяртай байна. Юуны өмнө энэхүү тэмцээнийг бий болгосон, оролцсон маш олон хүмүүст баярласан талархсанаа илэрхийлье. Энэхүү дэлхийн аваргын тэмцээн маань сайн дур, сайхан сэтгэл дээр бий болсон ДАШТ боллоо. Монголчууд хийж чаддаг юм байна. Дэлхийн жюү жицүгийн гэр бүл Монголд ирж, сайхан өрсөлдөөд тэмцээнээ өндөрлөж байна. Бүх тамирчид, хүмүүс их баяртай байна. Спорт гэдэг улс орныг нэгтгэдэг үнэхээр агуу зүйл юм. Монголын жюү жицү холбооныхон, оролцсон бүх хүмүүст баярлалаа” гэлээ.   

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?