Хоошёорюү С.Бямбасүрэн Эзэн хааны цомыг гардаж, озэки цолны болзол хангалаа

2023-07-24  

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн 9-23-ны өдрүүдэд Нагоя хотын "Aichi Prefectural Gymnasium" ордонд болов.

Зуны тэмцээнд "Тацүнами" дэвжээний бөх, зүүн жигүүрийн сэкивакэ Хоошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, 3 унаатай Эзэн хааны цомыг анх удаа гардсанаас гадна гурван тэмцээний нийлбэр даваа нь 33 (10-5, 11-4, 12-3) болж мэргэжлийн сүмогийн түүхэнд 257 дахь озэки цолны болзлыг биелүүлсэн байна.

68 дахь ёкозүна Асашёорюүгийн авга дүү Хоошёорюү сүүлийн өдөр буюу өчигдөр их аварга Хакүхогийн шавь, "Рэйва эриний мангас" хочит Очиай буюу Хакүохог үватэнагэ мэхээр өвдөг шороодуулсан ажээ. Улмаар нэмэлт барилдаанд маэгашира Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сүмоч болсон юм.

Эх сурвалж Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?