ДАШТ-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ АВСРАЛИЧУУД ХАГАС ШИГШЭЭД АНГЛИЙН БАГТАЙ ТОГЛОНО

2023-08-14  

Бямба гарагт болсон шөвгийн 8-ын хоёр тоглолтын дүн гарч, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Австралийн шигшээ баг Английн багтай  тоглохоор хагас шигшээд шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулагч Австралийн баг Брисбен хотын цэнгэлдэх хүрээлэнд Францын багийг торгуулийн цохилтоор буулган авснаар анх удаа эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа.

Тоглолтын 120 минутын турш гоол ороогүй бол Кортни Вайн торгуулийн цохилтоор ялалтын гоолыг оруулснаар Австралийн баг 7:6-аар илүүрхлээ.

Энэ тоглолттой зэрэгцээд Сидней хотын цэнгэлдэх хүрээлэнд Английн баг 2:1 харьцаагаар Колумбийн багийг хожлоо. Тоглолтын хамгийн  эхний гоолыг 44 дэх минутад Колумбийн Лейси Сантос оруулсан бол дараагийн хоёр гоолыг Английн Лорен Хемп (45’+6), Алесия Руссо (63 дахь минут)  нар оруулснаар англичууд ялалт байгуулжээ. Ингэснээр англи бүсгүйчүүд дараалан гурав дахь удаагаа хагас шигшээд шалгарлаа.

Австралийн шигшээ баг наймдугаар сарын 16-нд Сидней хотод Английн шигшээ багтай тоглоно.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?