Таньдаг хүнээ ирж явахыг барааны газраас хөдөлгөөн, гишгэлт явдлаар нь таньдаг. Хүн төрөлхийн өөрийн гэх, сэтгэлийн хөөрөл бүхий өвөрмөц хөдөлгөөн алхаатай. Энэ нь өөрт оногдсон, хэлбэр галбиртаа тохируулан хөдлөх түнхний хөдөлгөөний бүтцээс хамаардаг. Хүний хөдөлгөөн бүрт оролцож, байгаа түнхний хөдөлгөөн "Хаалганы нугастай" адилхан. Хувцас загварын ертөнц, бүжиг, балет, ус, цанын спорт, цэрэг, уран гулгалт, бие бялдаржуулах, рок попынхон, улс төрчдийн имиж менежерүүд, нөхөн сэргээгчид, гимнастикаар хичээллэгчид, түнхний хөдөлгөөнийг өөрчилж, түнхний төрөлхийн оршилтийг илүү савалттай болгодог байна.
Энэ савалт хэтэрснээс зарим нэгнийх нь түнх хаалганы нугас шиг хяхран дуугарч, тосолгоогүй болдог. Түнхний мултрал олонтой гардаг.
Хүний өөрийн ахуй, ажил мэргэжил, осол гэмтэл, төрөлт, өвчлөл түнхний үрэвсэл, эмгэг-согогийг бүрдүүлдэг. Хүний илүүдэл биеийн жин, суугаа ажлын хүмүүс, жолооч нар түнхэндээ байнгын оршилт өгч, түнхний голоор сүвэлсэн цусан хангамж өгдөг ганцхан нарийн артерийн судсыг бөглөрүүлдэг.
Хүний нас ахих, тэжээлийн дутагдал, бодисын солилцооны алдагдлаас түнхний үе шохойжин өөрчлөлт ордог. Өвлийн улирал түнхний үеэнд хамгийн халгаатай. Хальтралт гулгаа, хүний уналт хүчтэй савалтаас түнхний толгойн хүзүүвч цууралт, хугаралт, мултралт болж хэвтэрт оруулдаг.
Бүхий л том булчин, шөрмөс-чавхдасны, артер, вен, мэдрэлийн судлуудын хөдөлгөөнийг удирдах удирдаач нь "Түнх" байдаг учраас түнхний өөрчлөлтийг даган бүхий л биеийн галбир өөрчлөгддөг.
Хүүхдийн түнхний асуудал
Хүүхэд төрсний дараа нэн түрүүн санаа тавих шаардлагатай эрхтэн "Нүд" "Түнх" байдаг. Нүдний доторх торлог эдийн хөгжил, түнхний үений хөгжлийг нэгэн адил, үе шат, балийн системээр дүгнэдэг. Түнхний үеийг дараах үе шатаар дүгнэлт өгч эмчилгээг явуулна.
1.А.Хүүхдийн түнх хэвийн байвч, 3 сар тутамд, хүүхдийн болон гэмтэл-согогийн эмчээс зөвлөгөө авч байх үе.
2.А.Хүүхдийн түнх бүрэн биеллээ олоогүй. Хяналтад байх. ЭХО-д харж, хяналт хийх үе. Түнхний үеэнд иллэг, асаргаа хийх шаардлагатай. Гурван сар хүрээгүй хүүхэд энэ шатанд хамруулдаг.
2.В.буюу 2.С. үе шатанд хүүхдийн түнхний мултрал ихтэй буюу түнхний үений хөгжил муу гэж үздэг. Түнхний эмгэгийг хүүхдийн эмчийн болон гэмтэл-согогийн эмчийн хяналтад байлгаж эмчилгээг аль болох эрт эхлүүлбэл хазгар доглон хүүхэд болохгүй. Хүүхдийг төрөөд 1 сар болонгуут түнхний үеийг сайтар үзүүлж хянуулах нь зүйтэй. Хүүхдийн хөл урт богино, өгзөгний нугалаас дээр доор байгааг, хоёр хөлийг түнхээр нь хөдөлгөхөд ялгаатай байгааг эцэг, эхчүүд анзаарч байх. Хүүхдийн түнхний үе хөгжил муутай гэж үзвэл, алцайсан байрлалд гипс тавих, дэр тавин түнхний байрлалыг 90 градуст байрлуулан эмчилгээг эхлүүлнэ. Хүүхдийн гэмтэл согогийн эмчийн хяналтад байх шаардлагатай.
Түнхний согог бүхий залуусын асуудал
Залуусын түнхний согог төрөлхийн олдмол 2 ангилна. Энэ нь эмчилгээ, судалгаа хийх арга барилыг боловсруулахад дөхөм байдаг. Түнхний үений эмчилгээг уйгагүй хийлгэх, шаардлагатай. Түнхний гэмтэл, ямар нэг халдварт өвчлөлийн улмаас мултарсан тохиолдол бий. Түнхний мултралыг засах татлага, гипс, хагалгааг хийлгэх, согогийг засах, хөлийг уртасгах, хөлийг доглуулахгүй байх Протезын улавч, өсгий тусгай гутал, таягнууд байдаг. Гэмтэл-согогийн эмч нарын хяналтад байж, эмчилгээ хийлгэх, цаг хугацааг алдахгүй байх нь чухал.
Түнхний үений ихээхэн өөрчлөлт гарсан үед, хиймэл түнх хийлгэх нөхөн сэргээх хагалгааны асуудал байдаг.
Хижээл насны түнхний асуудал
Дотоод шүүрлийн булчирхайн хямрал, цэвэршилтээс ясанд эрдэс, минералын дутагдал ясны сийрэгжилт үүсдэг. "Остеофроз" Ясны шохойжилт ихсэж, өвдөлт үүсэж, явахад хүндрэлтэй болж, хэвтэрт ордог. Ясны сийрэгжилт ихсэнээс ялимгүй эвсэл муу хөдөлгөөнөөс түнхний толгой хүзүүвчээр хугарал их тохиолдоно. Зарим үед хугаралаа анзаарахгүй байх тохиолдол байдаг.
Түнхний үенд хагалгаа хийж хадах, шохойжилтыг арилгах, хиймэл түнхний үе суулгадагч ясны сийрэгжилт их байх нь хагалгааны үр дүнг бууруулдаг. Иймд ясны сийрэгжилтийг эмчлэх, биеийн дотоод шүүрлийн хямралыг багасгах рашаан сувилал, уламжлалт эмчилгээг байнга хийлгэж байх шаардлагатай. Асаргаа сувилгаа, эмчилгээ үр дүнтэй "Асрамжийн газар" хижээл насныхныг өөрийн ертөнц, хамт олонтой болгож жаргалыг эдэлснээр урт насалж "Зургаадай" таяг тулах болно.
Урьдчилан сэргийлэх
Хүүхдийг төрөнгүүт түнхийг ЭХО-д харуулах хэрэгтэй. Дамаан дутуу төрсөн хүүхдүүдийг, өгзөгний нугалаас өөр байгаа хүүхдүүдийг харуул. Залуус осол гэмтлээс сэргийлж байх, хөгшчүүд хальтарч унах, эвгүй гэшгихгүй байх. Элдэв халдварт өвчнөөр өвдөхгүй байнга суугаа ажил эрхэлж болохгүй.
ГЭМТЭЛ МЭС ЗАСЛЫН ЭМЧ Б.БАТ-ОРГИЛ