“УЛААНБААТАР 2023” ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ МАРГААШ БОЛНО

2023-08-15  

Монгол Улс “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадмыг наймдугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд зохион байгуулахад бэлэн болоод байна.

Энэхүү наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа маргааш буюу наймдугаар сарын 16-ны 20:23 цагаас Төв Цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Тэгвэл өчигдөр орой тус наадмын нээлтийн үйл ажиллагааны урьдчилсан үзлэг, сургуулилт явагдлаа. Зохион байгуулагчид үзэгчдэд олон гэнэтийн бэлэг бэлтгэсэн бөгөөд эдгээрийг нээлтээрээ задлах юм.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын нээлтийн үйл ажиллагаа болон тэмцээний тасалбарыг TICKET.MN веб сайтаас захиалах, мөн борлуулалтын цэгүүдээс худалдан авах боломжтой гэж “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?