"БЕЛГРАД-2023" ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023-09-18  

“Белград-2023” чөлөөт бөхийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр барилдах бөхчүүдийн нэрс нэгэнт тодорхой болжээ.

Энэ удаагийн ДАШТ манай чөлөөт бөхийнхний хувьд нэлээд хатуухан сугалаа таарч, ээлж дараалан ялагдал хүлээсэн тэмцээн болж байгаа.

57 кг-ын жинд хүч үзсэн ДАШТ-ий хүрэл медальт З.Занабазар эхний даваанд AIN-Беларусийн залуу бөх Дмитрий Шамелог 6:0 оноогоор ялж, AIN-Оросын олимп дэлхийн аварга Заур Угуевт 0:6 оноогоор ялагдсан бол 74 кг-ын жинд барилдсан О.Сүлдхүү эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт ДАШТ-ий алт, мөнгөн медальт Сербийн Хетик Цаболовт 1:11 гэсэн оноогоор цэвэр ялагдав.

79 кг-ын жинд зодоглосон Б.Бямбадорж эхний тойрогт БНХАУ-ын Ли Пэйлоныг 5 минут 55 секундэд цэвэр ялж, дараагийн даваанд Украины Васил Михаиловт 0:10 оноогоор цэвэр ялагдлаа.

Харин 86 кг-ын жинд барилдсан Б.Бат-Эрдэнэ эхний тойрогт БНСУ-ын Кан Д-г 4:0 оноогоор ялж, хоёрдугаар тойрогт Туркменистаны Д.Оразгылыжовыг 14:9 оноогоор ялсан юм.

Гуравдугаар тойрогт Ираны олимп дэлхийн аварга Хассан Язданитай хүч үзнэ

92 кг-д өрсөлдсөн Г.Ганхуяг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт AIN-Беларусийн Хажи Ражабовыг 7:0 оноогоор яллаа. Гурвын даваанд 2023 оны Азийн аварга Японы Араш Ёшидатай хүч үзнэ. Ганхуяг 19 настай япон залуутай Азийн АШТ-ий хагас шигшээд өрсөлдөж, 7:9 оноогоор дийлдсэн удаатай.

Дэлхийн дэвжээнд даагаа нэхсэн ч 1:11 оноогоор цэвэр ялагдав.

Хэрвээ Японы бөх хагас шигшээд Азербайжаны О.Нурмагомедовыг ялвал Ганхуягт дагаж барилдах боломж гарах юм.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?