ДАШТ-ЭЭС ОДООГООР 17 ОРНЫ ТАМИРЧИН ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВААД БАЙНА

2023-09-19  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зохион байгуулж байгаа “Белград 2023” энэ сарын 24-ийг хүртэл үргэлжилнэ.

Эхлээд чөлөөтийн эрчүүд 16-19-нд дэвжээнд өрсөлдөж, дараа нь эмэгтэй чөлөөт 18-21, сүүлд нь сонгомол барилдааныхан есдүгээр сарын 21-24-нд дэлхийн аваргын медаль, олимпын эрхийн төлөө өрсөлдөх юм. Энд олимпын 90 эрх олгоно. Гурван төрөлд олимпын 18 жин тус бүрт таван эрх олгох болно. Тэгэхээр хүрэл медалийн төлөө ялагдсан бөхчүүд олимпын эрхийн төлөө барилдана гэсэн үг юм.

Сербийн нийслэл Белград хотод Парисын олимпын эрх олгох чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Одоогийн байдлаар 17 орны тамирчид олимпын эрхээ авчээ.

Тодруулбал, АНУ, ОХУ тус бүр 3, Иран, Серби, Япон тус бүр 2, Гүрж, Турк, Сан-Марино, Казахстан, Узбекистан, Албани, Армени, Унгар, Пуэрто-Рико, Азербайжан, Бахрейн, Грек улсууд тус бүр нэг олимпын эрхтэй болоод байна. Үүн дотроос АНУ, ОХУ-ын тамирчид одоогоор хамгийн олон эрхийг аваад байгаа бөгөөд нийт 24 бөх олимпод хүч үзэх эрхээ авчээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?