ДАШТ-2026" БЭЛТГЭЛДЭЭ ЕГИПЕТ ГАРЛАА...

2023-11-16  

    Африк тивийн 7 удаагийн аварга Египетийн хөлбөмбөгийн үндэсний  шигшээ баг "ДАШТ- 2026 "-д шалгарах бэлтгэлдээ гарч, бүх тамирчдаа дууджээ. "Хар алмаз" гэж нэрлэгдэх Африк тивээ төлөөлөн 1934, 1990,  2017 онд ДАШТ-д тоосоо өргөж байсан Египетийн багийн ахлагч Мухамед Салах ч Премьер Лигийн тоглолтоос чөлөө аван хүрэлцэн иржээ. Тэдний хувьд  хамгийн сүүлд ОХУ-д зохиогдсон ДАШТ-д Оросын хэсэгт багтсан ч, олигтой тоглолт үзүүлж чадаагүй. - ДАШТ-д оролцох эрх авна гэдэг бол  том амжилт.  ДАШТ-ий орлогоос  ихээхэн хэмжээний санхүүжилтийг ДАШТ -д шалгарч оролцсон багуудад олгодог. Тэр байтугай ДАШТ-д шалгараагүй багуудад ч энэ орлогоос " дусаадаг".  Ингэснээрээ үндэсний шигшээ багийн цаашдын хөгжилд томоохон дэмжлэг болдог.

    Энэ бол  гишүүдээ дэмжих, хөлбөмбөгийг тэгш хөгжүүлэх  ОУХБХ-ны бодлого юм.  2017 онд бид хамгийн сүүлчийн мөчид Конгын багийг хожиж энэ эрхээ халаасалсан.  Биднээс их зүйлийг хүлээж байсан нь үнэн. Харамсалтай нь, би мөрөндөө гэмтэл авч, тэр хүлээлтийг биелүүлж  чадаагүй. Энэ удаад манай баг туршлага ч суусан, тамирчид маань хүчирхэгжсэн. Aфрик тивийн Марокко баг өнгөрсөн ДАШТ -ий нээлт болсноос үзвэл Африк тивийн багуудын ур чадвар  нийтдээ өсөж дээшилсэн. Бидний хэсгийн гол өрсөлдөгч бол яах аргагүй Этиопийн баг гэж салах тодотголоо.

Open photo

Open photo

Open photo

Open photo

 

Э. ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?