Б.ОЮУН-ЭРДЭНЭ ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА

2016-06-16  

Чех улсад Пара байт харвааны олимпийн эрх олгох олон улсын тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа юм.

Өчигдөр орой рекурв төрлийн ганцаарчилсан ангилалд цэц сорьсон Б.Оюун-Эрдэнэ түрүүлж, “Рио-2016” паралимпийн эрх авлаа. Эхний тойрогт гоц мөргөсөн тэрээр удаах даваануудад Энэтхэгийн Р.Поожаг 7:1, Иракийн К.Аль-Саедыг 6:4-өөр ялж, шигшээд өрсөлдөх эрхээ авчээ.

Улмаар алтан медалийн төлөөх харваанд Тайванын Лее Юн-Хсьенг 7:1-ээр ялж, Риог зорих эртэй боллоо.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?