ХОРВАТЫН ХӨЛБӨМБӨГЧИД ЕВРО-2024-Т ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА

2023-11-22  

Загреб хотод болсон ЕВРО-2024 тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Хорватын хөлбөмбөгчид Армений багийг 1:0-ээр хожлоо.

Тоглолтын 43 дахь минутад Анте Будимир гоол оруулжээ.

Хорватын шигшээ баг 16 оноотойгоор D хэсгийн хоёрдугаар байрт, туркчүүд 17 оноотойгоор нэгдүгээрт бичигдлээ. 12 оноотой Уэльсийн баг гуравдугаар байрт жагсаж байгаа бөгөөд Үндэстнүүдийн лигийн хасагдах шатны тоглолтоос Евро-2024-т шалгарах боломжтой.

Хорватын хөлбөмбөгчид 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан 21 дэх баг боллоо. Германы шигшээ баг зохион байгуулагчийн хувиар тус тэмцээнд шууд оролцоно.

Өмнөх тоглолтуудын дүнгээр Австри, Албани, Англи, Бельги, Дани, Испани, Итали, Нидерланд, Португал, Румын, Серби, Словак, Словени, Унгар, Турк, Франц, Чех, Швейцарь, Шотландын багууд ЕВРО-2024-ийн шувтаргын шатанд шалгараад байгаа юм. Үлдсэн гурван баг нь A, B, C хэсгүүдийн плей-оффын тоглолтын дүнгээр шалгарна.

 

Эх сурвалж: ЗАГРЕБ, 2023 оны арваннэгдүгээр сарын 22. /ТАSS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?