ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД АХ НАРАА СӨХРҮҮЛЛЭЭ

2023-11-28  

    Монголын  Ширээний Теннисний Холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнд  16 настай Манлайжаргал түрүүлж, 13 настай Мөнх-Өлзий удааллаа. Хүрэл медалийг улсын 4 удаагийн аварга өдгөө  45 настай Я.Бэгз, 2 удаагийн аварга, дөч шүргэж буй Б.Баярмагнай нар хүртэв. Харин шигшээ багийн, ид насандаа гялалзаж буй тамирчид сураг алдарлаа. Мөнх-Өлзий хагас шигшээ наймд  3:2-оор Улсын шигшээ багийн тамирчин Тэмүүлэнг, харин Манлайжаргал 2023 оны улсын аварга, мөн шигшээ багийн тамирчин Сэр-Одыг 3:0-ээр хожиж хагас шигшээд шалгарсан. Тэд хагас шигшээд (Мөнх-Өлзий 3:0 Баярмагнай, Манлайжаргал 3:2 Бэгз) туршлагатай ахмад мастеруудыг хожиж аваргын төлөө  өөр хоорондоо өрсөлдсөнөөс Манлайжаргал 3:0-ээр Мөнх-Өлзийг илүүрхэн түрүүлэв.

    Манлайжаргалын хувьд 2023 оны УАШТ-ээс анх удаа хүрэл медаль хүртсэн бол түүнийгээ цомын аварга цолоор чимлээ. Мөнх-Өлзийгийн хувьд ирээдүйтэй тамирчин гэдгээ нэгэнт  харуулж эхэлсэн. Тэрбээр энэ намар Дархан хотод зохиогдсон мастеруудын тэмцээнд улсын аварга Б.Билэгт, шигшээ багийн тоглогч Ж.Мөнхзориг нарыг хожиж, финалын тоглолтонд  Билэгжаргалд  өгөө аваатай хожигдож мөнгөн медаль авсан.

   Ийнхүү амжилт нь тогтвортой өсөж буй Мөнх-Өлзийг  ойрын жилүүдэд  аварга болох магадлалтай тамирчны тоонд хэдийнээ нэрлэх болсон. Аваргуудаас Монгол улсын 4 удаагийн аварга Лхагвасүрэн гадаадад ажлаар явсан учир оролцож чадаагүй байна. Харин эмэгтэйчүүдэд 2023 оны улсын аварга Ундрам түрүүлж, УАШТ-ийн финалд  түүнд хожигдсон Б.Должинзуу мөн л мөнгөн медаль дээр " уналаа". Олон Улсын Ширээний Теннисний Холбоо томоохон тоглолт бүрийн дараа тамирчдын рейтингийг тогтоон заралдаг. Хэрвээ манайх рейтингээ тогтоож хэвшвэл 13 настай Мөнх-Өлзий, 16 настай Манлайжаргал нар дээгүүр бичигдэх юм.


Open photo

Open photo

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?