ОЛИМПЫН МЕДАЛЬД ЭЙФЕЛИЙН ЦАМХГИЙГ ДҮРСЭЛЖЭЭ

2024-02-15  

Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл, зуны XXXIII олимпын наадам ирэх долдугаар сарын 26-нд Францын нийслэл Парис хотноо хөшгөө нээнэ.

“Парис 2024” олимпын шилдэг тамирчдын амжилтын баталгаа болох медалийн эх бүтээлийг зохион байгуулах хорооноос танилцуулжээ. Олон улсын олимпын хорооны зөвлөмжийн дагуу медалийн нүүрэн талд Грекийн ялалтын бурхан Никэ болон “Афин 1896” анхдугаар олимпын наадам өрнөсөн “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлснээс гадна Парис хотын бэлгэ тэмдэг Эйфелийн цамхгийн дүрсийг багтаасан байна. Харин ард талд нь 1887-1889 онд Эйфелийн цамхгийг сэргээн засварлах үед гарсан төмөр хэлтэрхий хэсгүүдээр эх газар дахь Францыг санагдуулах зургаан өнцөгтийг урласан байна.

“Парис 2024” олимп болон паралимпын медалийн хэмжээ нь 9.2 мм зузаан, 85 мм диаметртэй байх юм. Медаль тус бүр Эйфелийн цамхгийн 18 грамм төмөр агуулсан бөгөөд алтан медаль 529 грамм /цэвэр алт 6г/, мөнгөн медаль 525 г, хүрэл медаль 455 г жинтэйгээр нийт 5084 ширхэг хийх аж.

Энэ удаагийн наадмын медалийн загварыг 240 гаруй жилийн түүхтэй Францын гоёл чимэглэлийн “Чаумет” брэнд хамтран бүтээсэн бөгөөд нарны туяа болон гэрлийн тусгал медалийг түлхүү чамин харагдуулна хэмээн онцоллоо.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?