МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ЭХНИЙ ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ

2024-02-23  

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Азийн 2025 оны аварга шалгуулах тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ баг анх удаа шалгарсан билээ.

Өчигдөр “С” хэсгийн тоглолт болсон бөгөөд Япон Гуамыг, Хятад Монголын шигшээг талбайдаа буулган авснаар эхний хожлоо авав. Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн чансааны 100-д эрэмбэтэй бөгөөд өчигдөр хэсгийн эхний тоглолтоо 29 дүгээрт эрэмбэтэй Хятадтай хийлээ. Уг тоглолтод 80:49-өөр Хятадын баг талбайдаа илүүрхэв.

Тоглолтын эхлэлийг монголчууд сайн тавьсан. 8:1-ээр тэргүүлж эхэлсэн ч нэгдүгээр үеийн төгсгөлд 20:12-оор хятадууд илүүрхлээ. Харин хоёрдугаар үед монголчууд тун сайн тоглосон бөгөөд 19:17-гоор өндөрлүүлсэн. Ингээд эхний хагасыг 10 онооны зөрүүтэй дуусгалаа. Гэвч гуравдугаар үед бүх зүйл эсрэгээрээ эргэж манай баг ердөө долоон оноо авлаа. Бөмбөгөө олон таслуулсан нь онооны зөрүүг холдуулахад хүргэсэн. Улмаар тоглолтын цаг дуусахад 80:49 болсон байлаа.

Монголын багаас Б.Билгүүн 15 оноо, 6 самбар, 2 дамжуулалт, 2 бөмбөг таслалт, 2 хаалт зэрэг үзүүлэлтээр бусдыгаа тэргүүлсэн бол Т.Ууганбаяр 10 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, 3 бөмбөг таслалтаар багтаа тус хүргэв.

Манай шигшээ багийн дараагийн тоглолт энэ сарын 25-нд буюу хоёр хоногийн дараа Улаанбаатарын “UG Arena”-д болно. 15:00 цагаас эхлэх уг тоглолтод Монголын багийн талбайд Гуамын шигээ зочлох юм.

Өнөөдөр Япон болон Гуамын шигшээ багийн тоглолт Токио хотын Ariake Coliseum-д болсон бөгөөд Японы шигшээ баг 77:56-гаар хожлоо.

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?