АЛЛЕН 125К АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

2024-02-27  

Мэргэжлийн снукер тогчлогчдын хувьд тэмцээн тасрахгүй. Нэг тэмцээн өндөрлөхөд нөгөө нь эхэлнэ. Зөвхөн он гарсаар "Мастеруудын АШТ", "Уэльсийн нээлттэй АШТ", Тоглогчдын АШТ гээд шил шилээ даран зохиогдлоо. Хамгийн сүүлчийн тэмцээнд рейтинг өндөртэй 16 снукерчин оролцсоноос М.Аллен түрүүлж, шагналын бай болох 125 мянган ам. долларыг цомын хамт гэртээ аваачлаа.

Дэлхийн аварга Ж.Трамп, Р.Сулливан нар шигшээ наймаас хасагдав. Трампыг 6:4-өөр Картер, Сулливаныг 6:0-ээр Серби нар хожиж, Марк Аллен, Занг (Хятад) нарын хамт шигшээ дөрөвд шалгарсан. Хагас шигшээд Селби Хятадын залуу тоглогч Зангийг 5:3-аас барьсан ч, шийдвэрлэх тоглолтонд борыг цохиж алдсанаар хожигдож, тэмцээнийг орхилоо. Тэрбээр Картерийн хамт тус бүр 30 мянган ам долларын бай шагнал хүртлээ. Аваргын төлөө тоглолтонд Занг эхний 3 хожлыг авсан хэдий ч, төдөлгүй харьцаа  4:4 болж, улмаар 10:8-аар хожигдож 50 мянган ам.долларын бай шагнал хүртсэн бол Марк Аллен 125 мянган ам.долларын шагналын эзэн болов.

Тэмцээний эхний гараанаас хасагдсан 8 снукерчин тус бүрийг 10 мянган ам.доллар, шигшээ наймаас тэмцээнийг орхисон 4 снукерчин тус бүрт 15 мянган ам.долларын бай шагналыг журмын дагуу олгожээ. Энэ тоглолтонд 147 онол авсан тоглогчид өгөх шагналыг 10 мянган ам.доллар болгож өсгөсөн ч, хэн ч түүний эзэн болж чадсангүй.

Open photo

Open photo

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?