СҮН ИНША:ЯПОНЫ ТЕННИСЧИД БОЛ БИДНИЙ ТҮВШИНД ХҮРСЭН ГЭЖ ДҮГНЭЖ БАЙНА

2024-02-28  

   БНХАУ-ын ширээний теннисний шигшээ эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа Бусаны ДАШТ-д түрүүллээ. Тэгснээр Хятад улсын баг 27 дахь цомоо өргөв. Ялалтын дараа Хятад улсын эмэгтэй шигшээ баг, дасгалжуулагч Ма Лингийн хамт Хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаас онцлох, асуулт,  хариултыг сонгон Монголынхоо уншигч, спорт сонирхогчдодоо хүргэе.

Японы сэтгүүлчийн асуулт: 

Финалд та бүхэн Японы шигшээ багтай таарч 3:2-оор хожиж түрүүллээ. Финалд өрсөлдсөн  Японы ширээний теннисчидийн  ур чадварыг та бүхэн хэрхэн үнэлж байна вэ?

Сүн Инша (Хятадын эмэгтэй шигшээгийн нэгдүгээр ракет):

-Аваргын төлөө би хоёр тоглолт хийсэн. Эхнийх нь Мива Харимото. Би Харимото Миватай олон удаа таарч байсан. Залуу тамирчин гэхэд үнэхээр сайн тоглосон. Ур чадвар нь өсөн дээшилж буй авьяастай тамирчин. Тэр дөнгөж 15 настай ч, бидний түвшинд хүрсэн тоглолт үзүүлсэн. Хоёр дахь нь Хина Хаяата. Сүүлийн жил хагасын хугацаанд түүнтэй 10 гаруй удаа таарсан учир тоглолтын арга барилыг нь сайн мэдэх болсон. Бид хоёр нас чацуу. Хар багаасаа л хамт тоглож, өрсөлдөж өнөөг хүрлээ. Тоглолтоо байнга өөрчилдөг. Энэ удаад ч тоглолтоо өөрчлөхийг нь мэдэрсэн. Хүчтэй өрсөлдөгч. Энэ удаад надад аз тохиож,  би багтаа чухал хожил авчирсан.

Чень Мэн (Эмэгтэй шигшээ багийн хоёрдугаар ракет):

-Энэ удаагийн финалын тоглолт бол миний амьдрал дахь хамгийн хүнд,  хэцүү финалын тоглолт боллоо.  Японы эмэгтэй шигшээ баг бол сүүлийн жилүүдэд хамгийн тогтвортой амжилт үзүүлж буй гэдгийг мэднэ. Багийн нийт тоглогчдын  ур  чадвар ойролцоо. Өөрөөр хэлбэл маш жигд баг. Ялангуяа, сүүлийн хоёр жилд Японы эмэгтэй шигшээ багийн ширээний теннисчидийн ур чадвар үсрэнгүй дээшилсэн гэж дүгнэж болно. Бидэнтэй нэг түвшинд иржээ гэж харж байна.  Онцлог нь, Японы шигшээ багийн тамирчдын нас нь тун залуухан. Ямар ч байсан энэ удаад  Хятад улсын багийн хожлоор төгслөө.  Хятадын багтаа дахин  баяр хүргэе.

Ван Иди (Эмэгтэй шигшээ багийн гуравдугаар ракет):

-Финалын гурав дахь тоглолтыг Миу Хиранотой хийсэн. 3:0-ээр хожигдсон. Гэхдээ  өрөг бүрийн тооны харьцаа туйлын  ойрхон байсан.  Бодоход,  эгзэгтэй мөчид, чухал оноог өөрийн болгож авах чадвар дутсан байж магад. Оноо ойрхон байсан гэж тайвширч бас болохгүй. Баярлууштай зүйл гэвэл,  багийн нөхөд минь миний алдааг нөхөж,  эцсийн үр дүнд Хятад улсын баг хожсонд оршино.

Японы сэтгүүлчийн асуулт:

-Ма Лин дасгалжуулагч  Та финалын тоглолтыг базаж  дүгнэвэл?

Ма Лин (Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч):

-Шинийн 15-ны баярын мэндийг Та бүхэндээ хүргэе. Дэлхийн аваргын цомыг  эх орондоо аваачих гэж буйдаа баяртай байна. Олон жилийн дараа ч Дэлхийн аварга болсон энэ өдрийг эргэн санахад маш сайхан дурсамжтай байх болов уу гэж бодож байна. Хамгаас түрүүнд,  таван сайхан бүсгүйдээ баярлалаа.  Энэ удаагийн Дэлхийн аваргаас хоёр л тоглолтыг онцлоё. Аль аль нь маш хүнд тоглолт байсан. Эхнийх нь, хэсэгтээ Энэтхэгийн багт  2:1 хожигдож байсан тоглолт.  Хэсгийн тоглолт хэдий ч Хятадын багийн хувьд хожил чухал. Хоёрдахь нь Аваргын төлөө Японы шигшээ багтай хийсэн финалын тоглолт. Мөн л 2:1-ийн харьцаагаар хожигдож яваад, ялсан. Яагаад бүсгүйчүүддээ баярлалаа гэж хэлж байна вэ? гэвэл энэ хэцүү тохиолдолд бүсгүйчүүд маань  шантралгүй, үнэнхүү  эцсийг нь хүртэл үзлээ. Манай баг өмнө нь олон удаа аваргалсан. Энэ удаагийн онцлог бол тасралтгүй  6 дахь удаагаа түрүүллээ. Өмнөх таван удаа аваргын цом өргөхөд  миний хувьд  багийн гишүүн,  эсвэл тамирчинаар оролцож байсан бол энэ удаад ерөнхий дасгалжуулагчийн хуваарь оролцов. Энэ нь ч Хятад ардын нэгэн зүйр үг нь амьдрал дээр батлагдлаа гэж үзэж байна. “Аливаа  нэгэн том үйлийн эхлэл нь,  үргэлж хэцүү байдаг. Ямар нэгэн том ажлыг эхлүүлэх нь хамгаас  хэцүү”. Энэ үг финалын тоглолттой зэрэгцэн санаанд буулаа. Энэ жил Олимптой. Бусаны ДАШТ бидэнд өөрсдийн алдаа, дутагдлаа олж харахад тусаллаа. Энэ удаагийн ДАШТ-ний хамгийн чухал ололт, миний хувьд. Аз болоход, алдаагаа засаж залруулах хангалттай хугацаа бидэнд байна. Бид шаардлагатай бүх  бэлтгэл сургуулилтийг хийнэ.

Японы сэтгүүлчийн асуулт:

Финалын шийдвэрлэх тав дахь тоглолтын  эхний өргийг алдсан. Хоёр дахь өргийг хэрхэн яаж эргүүлж авсан бэ?

Чэнь Мэн (Шигшээ багийн хоёрдугаар ракет):

-Сайхан асуулт байна, баярлалаа. Өнөөдрийн тоглолт бол миний тамирчины замналын түүхэнд хамгийн мартагдахааргүй мөч боллоо гэж бодож байна. Мэдээж олимпийг оруулж тооцсонгүй.  Маш их өндөр үнэ цэнээр олдсон аваргын алтан медаль байлаа. Хэдийгээр тэмцээний өмнө маш сайн бэлдсэн ч, тэмцээний уур амьсгал, мөн спорт гэж юу юм бэ? гэдэг онцлог нь  гайхамшигийг харууллаа. Бүх тамирчид нь эцсээ хүртэл тэмцсэн, үзэгчид нь хоолойгоо сөөтөл хөгжөөн дэмжсэн энэ гайхамшигтай мөчийг мартахгүй. Финалын тав дахь шийдвэрлэх тоглолтыг гаргасан багийнхандаа баярлалаа. Сүн Иншагийн хоёр хожил үнэхээр үнэ цэнэтэй байлаа. Сүн Инша  дөрөв дэх тоглолтыг хийхээс өмнө би бэлтгэлдээ гарсан байсан. Би тэгэж л багийнхандаа итгэж байсан. Багийнхан маань ч  надад  маш их итгэл хүлээлгэсэн. Миний сэтгэл зүй үнэхээр хүнд байсан. Айж, түгшиж  байсан нь үнэн. Миний эсрэг Япон улсын шилдэг тамирчин 15-хан  настай онцгой авьяастай  охин зогсож  байсан. Гэхдээ баг минь, Ма Лин дасгалжуулагч маань ч надад итгэл найдвар өгсөн.

Багийн хоёр  дахь тоглолтонд Хина Хаяатад  хожигдоод гарч ирсний дараа Ма Лин багш: 

-“Санаа зоволтгүй. Чи дахиад тоглоно. Шийдвэрлэх тав дахь тоглолт гарна“ гэж намайг тайвшруулсан.

Багийн хожигдлын хүндийг  үүрэх хүсэл надад байгаагүй. Би хожигдсон бол баг ялагдах байсан. Тиймээс би маш их хичээсэн.

Open photo

 

Э. ЛХАГВАСҮРЭН: Токио хотоос хэвлэлийн бага хурлын талаар мэдээллээ.

No photo description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?