39 настай Кеняа улсын хоёр удаагийн олимпын аварга Элиут Кипчоге “Өдөр болгон зул сар болдоггүй шүү дээ” хэмээв. Парисын олимпд бэлдэж буй тэрээр 20 дахь км-т тааруу үзүүлэлт үзүүлэн эцэст нь 2 цаг 6 минут 50 секундээр 10-р байранд орсон юм.
Харин Кеняа улсын Кипруто 2:02:16 секундэд барианд орж нутаг нэгт тамирчин Тимоти Киплагатыг /2:02:55/, Винсент Нигетич /2:04:18/ нарыг ардаа орхисон аваргаллаа.
Энэхүү тэмцээн нь дэлхийн дээд рекордыг эзэмшигч Кеняа улсын тамирчин Келвин Киптум Кеняа улсад машины осолд мод мөргөж орсноос хойш сар хүрэхгүйн хугацаанд зохион байгуулагдсан юм. Киптум нь 2024 оны 02 сарын 11-нд нас барсан бөгөөд нас барахаасаа сарын өмнө Чикаго хотод болсон уралдаанд Кипчогегын дэлхийн рекордыг 2:00:35 болгож шинэчилж байсан юм.
Келвин Киптум, Элиут Кипчоге нар анх удаагаа Парис-2024 олимп дээр тааран уралдах байсан юм.
Харин Токио марафон-2024 аварга Кипруто “Кипчогед юу тохиолдсоныг мэдэхгүй гэхдээ Кеняа улсын багийн өмнөөс Парисын олимпд оролцоход бэлэн гэдгээ баталж харууллаа” хэмээв. Кипруто нь 30 дахь км-ээс тэргүүлж эхэлсэн бөгөөд барианд орохдоо өөрийн шинэ рекордыг хийсэн бол энэхүү хувийн рекорд нь түүнийг дэлхийн 8 дахь хурдан хүн болгов.
Кипчоге нь энэ жил гурав дахь удаагаа дараалж олимпын аварга болох зорилготой байгаа бөгөөд “Тэр үед миний форм ямар байхыг хэлэхэд эрт байна, Гэртээ харин маш сайн амраад эргээд бэлтгэлдээ орно” гэж хэллээ.
Эмэгтэйчүүдээс Этиоп улсын Асефе Кебеде 2:15:55 секундэд барианд орж түрүүлсэн бол хоёрдугаар байранд Кеняа улсын аварга Росемари ванжиру /2:16:14/, гутгаар байранд Этиод улсын тамирчин Амане Берисо Шанкуле /2:16:58/
Харин зохион байгуулагч орны хувьд Юсуке Нишияама 9-р байранд орж улсынхаа хамгийн сайн амжилтыг гаргав. Гэрч тэрээр 2:06:31 секундэд барианд орсон ба олимпын эрх авахын тулд 2:05:50 секундэд амжиж орох байсан юм. Ингэснээр Япон улсаас хоёр удаагийн олимпын тамирчин Сугуру Осако улсынхаа сүүлийн эрхийг 2023 оны 10 сард болсон Марафоны их дуулгад 3-р байранд орсон амжилтаараа өвөртөлж байгаа юм.
41 секундээр хоцорсон Нишияама нүдэндээ нулимс цилэгнүүлэн “Миний цор ганц зорилго бол Парис-2024 олимпд оролцох байсан, одоо өөр зорилго тавьж тэмүүлнэ гэхээр үнэхээр толгойд багтахгүй байна” гэлээ.
Харин манай Монгол улсын тамирчин Азийн аварга, ОУХМ Г.Хишигсайхан эмэгтэйчүүдээс 2:26:32 секундын амжилтаар шилдэг 8-р байранд орж Парис-2024 олимпын эрхээ авлаа. Мөн тэрээр Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Логан