ЕВРО-2024 ТЭМЦЭЭН ЭХЛЭХЭД 100 ХОНОГ ҮЛДЛЭЭ

2024-03-07  

Германд болох Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээн /ЕВРО-2024/ эхлэхэд 100 хоног үлдлээ.

ЕВРО-2024 тэмцээн Мюнхен хотын Allianz Arena цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 14-нд Герман, Шотландын багуудын тоглолтоор эхэлнэ. Зохион байгуулагч орны хувьд Герман автоматаар тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

Германы Берлин, Кёльн, Мюнхен, Франкфурт, Хамбург, Дортмунд, Лейпциг, Гельзенкирхен, Штутгарт, Дюссельдорф гэсэн 10 хотод 51 тоглолтыг зохион байгуулна. Тэмцээний шувтаргын тоглолт долоодугаар сарын 14-нд Берлиний Olympiastadion цэнгэлдэх хүрээлэнд болно.

ЕВРО-2020 тэмцээний шувтаргын тоглолтод Английн шигшээ багийг торгуулийн цохилтоор буулган авч байсан италичууд энэ зун Германд аваргын цомоо хамгаалахын төлөө тоглоно. Европын хоёр удаагийн аварга Италийн шигшээ баг B хэсэгт Испани, Хорват, Албанитай өрсөлдөх юм.

2024 оны аварга шалгаруулах тэмцээн 331 сая еврогийн /360 сая ам.доллар/ шагналын сантай гэж Европын хөл бөмбөгийн холбооноос /УЕФА/ мэдэгдсэн билээ. Тэмцээнд аваргалсан баг хэсгийн шатны бүх гурван тоглолтод хожсон тохиолдолд хамгийн ихдээ 28.5 сая еврогийн шагнал авах боломжтой.

Мөн тэмцээнд оролцсон 24 баг тус бүр нэг сарын турш тоглоход хамгийн багадаа 9.25 сая еврогийн шагнал хүртэнэ. 2024 оны аваргууд 8 сая еврогийн нэмэлт төлбөр авах бол дэд байрт шалгарсан тамирчид 5 сая еврогийн нэмэгдэл авах ажээ.

Хэсгийн шатны оноолт:

А хэсэг: Герман, Шотланд, Унгар, Швейцар

В хэсэг: Испани, Хорват, Итали, Албани

С хэсэг: Словени, Дани, Серби, Англи

D хэсэг: Плэй-оффын А хэсгийн ялагч, Нидерланд, Австри, Франц,

Е хэсэг: Бельги, Словак, Румын, плэй-оффын В хэсгийн ялагч

F хэсэг: Турк, плэй-оффын С хэсгийн ялагч, Португал, Чех

Эх сурвалж: Anadolu, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?