73 ДАХЬ АВАРГА ТЭРҮНОФҮЖИ БАШЁГ ОРХИЖЭЭ

2024-03-18  

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн үргэлжилж байна.

Шинэ оны анхны башёд түрүүлсэн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурав дараалан өвдөг шороодсоны эцэст тэмцээнийг орхисон. Түүний нуруу гэмтэл сэдэрчээ. Аварга энэ тэмцээний дөрөв дэх өдрөөс эхлэн маэгашира цолтнуудад гурав дараалан ялагдаж, гурван кинбоши алдсан. Ёкозүна цолтон эхний зургаан өдөрт дөрөв унаж байсан тохиолдол өмнө нь 1966 оны Кюүшюү башёд ёкозүна Точинокайгаас хойш 58 жилийн дараа тохиож байгаа юм.

Харү башёг өнгөрсөн тэмцээнд жюүрёод түрүүлсэн Такэрүфүжи макүүчид барилдаж буй анхны башёдаа уналгүй качикоши хийсэн түүхэн дэх долоо дахь бөх болжээ. Түүний араас Оносато долоо, озэки Хоошёорюү, Такакэйшо, Котоновака тэргүүтэй долоон бөх зургаан даваатай нэхэж явна.

Харү башёд барилдаж буй манай бөхчүүдээс макүшитад улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох, жониданд Кёкүкайюү Ш.Далайбаатар нар нэг уналгүй тавин хувийн амжилтаа үзүүлж, тэргүүлэгчдийн эгнээнд хэвээр үлдлээ.

Манай бөхчүүд 

Макүүчи зиндаа

З-Ё Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-3

З-О Киришима Б.Лхагвасүрэн 2-6

Б-О Хошёорюү С.Бямбасүрэн  6-2

Б-7 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-6

Б-15 Рога А.Амарсанаа 4-4

 

Жюүрёо зиндаа

Б-2 Миторюү Б.Төрболд 6-2

Б-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр 5-3

Б-6 Чиёошома Г.Мөнхсайхан 5-3

Б-7 Дайшохо Ч.Шижирбаяр  6-2

Б-9 Тамашохо Э.Энхманлай 2-6

 

Макүшита зиндаа

Б-2 Онокацү Б.Чойжилсүрэн 3-1

Б-6 Хокүтомарү Н.Чинзориг 1-3

З-9 Дэванорюү Т.Тэмүүлэн 1-3

З-11 Хокүтэнкай Г.Сүхбат 0-4

Б-20 Котокэнрюү Г.Билгүүн 1-3

З-27 Асахакүрюү Р.Жамъянтогтох 4-0

Б-29 Казэноүми Ц.Билгүүн 1-3

З-46 Араүма Б.Төртогтох 1-3

 

Санданмэ зиндаа

Б-1 Токисома Б.Анхбаяр 2-2

З-15 Саданохикари Д.Наранцогт 3-1

Б-18 Сэнхо Жигүүр 1-3

 

Жонидан зиндаа

Б-32 Кёкүкайюү Ш.Далайбаатар 4-0

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?