ТАЙХО АВАРГЫН АМЖИЛТЫГ МАЭГЭШИРА ТАКЕРУФУЖИ ДАВТЛАА

2024-03-20  

Макучи зиндаанд дэвшсэн анхны барилдаандаа 11 дараалан давснаар маэгэшира Такеруфужи шинэ шинэ амжилтын эзэн болж байна. Түүний хамгийн том амжилт бол 1960 оны нэгдүгээр сард Тайхо аваргын макучи зиндаанд үзүүлсэн амжилтыг давтсан явдал боллоо гэж Японы NHK мэдээллээ.
-Миний зорилго бол өдөр алгасалгүй, 15 өдөр дэвжээн дээр л гарах. Надад ялах, ялагдах тухай бодол огт алга. Би өөрийнхөөрөө барилдана. Би сэтгэл зүйгээ сайн бэлдсэн. Унана гэдэг бодол миний оюун санаанд байхгүй гэж тэр өдгөө 24 настай, маэгэширагийн 17-оос босож барилдаж.буй Такеруфужи хэлсэн байна.

Э.ОТГОНЖАРГАЛ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?