СУЛЛИВАН: БИ ЯДАРСАНДАА БОЛООД ХОЖИГДЛОО ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЗӨВТГӨХГҮЙ

2024-03-26  

Шигшээ наймын хасагдах шатны тоглолт.  Харьцаа  5:4.  Шийдвэрлэх ес дэх өрөгт ,  хар шаар дээр хожигдлоо. Би барьж хожиж байснаас,  баригдаж хожигдож үзээгүй. Гэтэл илүү явж байгаад хожигдлоо.  Оноо, хожлыг  харьцуулбал   асар өрсөлдөөнтэй тэмцэлдлээ  гэж  харагдах хэдий  ч, агуулга нь тоон үзүүлэлттэйгээ огт  нийцэхгүй гэдгийг тоглолт үзсэн хүмүүс мэднэ. Бага зэрэг тоомжиргүй цохиж,   хар шаарыг алдсанаас хамаг асуудал үүссэн. Миний холын цохилтууд Ираны снукерчин Вараейд дарамт үзүүлж чадсангүй. Ерөнхийдөө өрсөлдөгч маань алдаа гаргалгүй, оногдсон боломжоо бүгдийг нь сайтар ашиглаж чадлаа. Эцсийн хар шаар хүртэл найдлага байсан ч, Вараей алдаа гаргалгүй бүх шаарыг  авлаа.  Тэмцээнээс хасагдсан боломжоо ашиглаж, зугаалах завтай боллоо.  Дэлхийн бильярдын музейг үзэж сонирхоно. Тэмцээн болж буй зааландаа ирж, өдрийнхөө бэлтгэлийг хийнэ. Хоёр гурав хоногоос эх орон луугаа буцна гэсэн төлөвлөгөөтэй байна.  Хятадад зохион байгуулж буй энэхүү  Нээлттэй ДАШТ , болон Арабад саяхан зохион байгуулсан тэмцээн хоёр бол маш маш өндөр шагналтай, онцгой  зохион байгуулалттай тэмцээн гэдгээрээ бусдаас ялгарч буй. Энэ хоёр тэмцээнд би цаашид ч дуртай оролцох болно.  Миний хувьд ядарсан зүйл байхгүй. Ядарсан гэдгээр хожигдлоо цагаатгаж болохгүй. Би хувьдаа өөртөө 3-4 оноо л өглөө. Хүчин чадлынхаа 50 хувьд ч хүрч тоглосонгүй. Гэхдээ оюун ухааны хувьд дээд зэргээр тоглосон гэж үзнэ. Маш их хичээж тоглосон хэрнээ, өөрийн үндсэн тоглолтыг үзүүлж чадсангүй. Дараагийн тэмцээн хүртэл жаал амарч,  өөрийн бие сэтгэлийг хөглөж, хэд хэдэн үзүүлэх тоглолтонд оролцож, өөрийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, бүтээлч чанараа ахиулах бодолтой. Магадгүй Хятадын аль нэг хотод ч ирж, нөхөрсөг тоглолт хийхийг үгүйсгэхгүй. 
  Хятад  бол Саудын Арабтай ижил бильярдын хөгжилд маш их ач холбогдол өгч буй. Тиймээс Хятад улсад саяхан болж өнгөрсөн Эмэгтэйчүүдийн ДАШТ-д дөнгөж 20 настай Бай Юли гэж охин түрүүллээ. Нээлттэй энэ тэмцээний финалд ч  Хятадын домог болсон тамирчин Динг Нинг шалгарлаа гэж хожигдлынхоо дараа ярилцлага өглөө.

Э.ЛХАГВАСҮРЭН  ( Токио хотоос мэдээлэв) 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?