ТАКЕРУФУЖИ СУМОГИЙН ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТЫН ЭЗЭН БОЛОВ

2024-03-26  

     Сумо бөхийн ертөнц дахь Монголчуудын давамгайлал аажмаар өндөрлөж байх шиг.  Асашюру ид үедээ хөөгдөж, Ананд, Харумофужи, Хахуко нарын аваргууд зодог тайлж, Терунофужи  ёкузана өвдөгний  гэмтлийн улмаас башёг ойр ойрхон өнжих болсноор Япон сумочдод том орон зай бий болжээ. Япончуудын хориод жил хүлээсэн, өөрийн "жинхэнэ" аваргатай болох  хүсэл мөрөөдлийг  өдгөө 24 настай Такеруфужи наашлуулж, итгэл найдварын галыг бадраалаа. Тэр макучи зиндаанд дэвшиж барилдсан анхны башёдоо түрүүлж, япончуудын урмыг сэргээв.  Ийм гайхалтай үйл явдлын гэрч болсондоо  суудлаасаа босож, гар гараасаа атгалцан найгасан япончууд үнэн сэтгэлээсээ баярлаж хөөрлөө.
Сүүлийн 20 жил сумогийн ертөнцөд ноёрхсон  Монгол аваргуудын хэн нь ч тогтоож чадаагүй дээд амжилтыг макучи зиндааны анхны башёдаа Такеруфужи үзүүллээ.
   1914 онд л дээд зиндаанд гарч ирсэн анхны башёдаа Руогоку түрүүлсэн байдаг. Түүний  нэг зуун найман жилийн өмнө тогтоосон дээд амжилтыг тэр давтлаа.  Мөн жилд зургаан башё барилдах шийдвэр гаргасан 1958 оноос хойш Сумо бөхийн зиндаанд,  анхны башёдаа түрүүлсэн түүхийг шинээр бичлээ. Мөн хамгийн богино хугацаанд эзэн хааны цомыг өргөсөн сумоч гэсэн амжилтыг тогтоолоо. Тэрбээр 2022 оны ёсдүгээр сарын сараас сумо бөхөөр хичээллэж эхэлснээс хойш  ердөө нэг жил зургаан сарын дараа эзэн хааны цомыг өргөлөө.
- Би үнэнхүү чин сэтгэлээсээ барилдсан. Барилдах бол миний хүсэл мөрөөдөл. 14 дэх өдрийн барилдаанд унахдаа шагайгаа бэртээсэн. Тэргэнцэр дээр сууж, эмнэлэгт ирсэн хойно багш минь:- Гэмтлээ эмчлэе. Эрүүл мэнд чухал. Ирээдүйгээ бодьё. Энэ удаад 15 дахь өдрийн барилдаанаа орхихоос гэж гунигтай дуугаар надад  хэлсэн. Миний ирээдүйг бодож хэлсэн багшийнхаа сэтгэлийг  ойлгож байсан ч:- Би барилдана аа гэж хариулсан.  Сүүлчийн өдрийн, түрүүлэх эсэхээ эцэслэх  шийдвэрлэх барилдаанаас татгалзаж чадаагүй. Хэрвээ  тэр барилдаанаас хойш суусан бол  би өөрийгөө бүх насаараа зэмлэн зүхэх байсан. Дахиад ийм явдал тохиолдсон ч,  миний хариулт ижил л байх болно. Би барилдах л гэж сумогийн ертөнцөд хөл тавьсан гэж тэрбээр түрүүлснийхээ дараа NHK-д ярилцлага өгөхдөө онцоллоо. 
  Осако хотын башёд түрүүлсэн Такеруфужид  эзэн хааны цомоос гадна  гарамгай барилдаан,  дайчин бөх,  уран барилдаан  гэсэн гурван тусгай шагналаа бүгдийг нь олголоо гэж  Японы Куодо мэдээллийн агенлаг мэдээллээ.

Э.ЛХАГВАСҮРЭН ( Токио хотоос мэдээллээ) 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?