ХЯТАД, АРАБУУД ДЭЛХИЙН ШИЛДЭГ СНУКЕРЧДИЙГ МӨНГӨӨР " ЗОДОЖ", УРХИДАЖ БАЙНА

2024-03-26  

    Саудын Араб энэ онд  хагас сая ам.долларын шагналыг "Мастеруудын цомын аварга" тэмцээнд түрүүлсэн Сулливанд гардуулсан бол Хятад улс " Дэлхийн нээлттэй АШТ" -д түрүүлсэн Жүд Трампад нэг зуун далан мянган ам. доллар (  170'000 $) -ын шагнал олголоо. Тус тэмцээнд дараалан түрүүлсэн Жүд Трамп: - Тэмцээний зохион байгуулалт сайн,  оролцогчдын чансаа өндөр байлаа. Түрүүлж, өнгөрсөн оны аваргаа хамгаалсандаа сэтгэл хангалуун байна. Үзэгчдийн нас тун залуу байгаагаас  Хятад улсад снукер хөгжих ирээдүй хэр байгаа нь харагдлаа.   Миний хувьд тоглолтоо дүгнэвэл: - Алдаан дээрээ харамсахгүй байхыг хичээсэн. Ялангуяа энгийн цохилт алдчихаад, тэр  алдаандаа  шаналах нь хожигдохын цондон. Олон снукерчин энэ нийтлэг алдаанаас зайлж чадаагүй. Надтай финалдсан, маш арвин туршлагатай,  Хятадын тамирчин Динг Нин ч ийм алдааг давтлаа.   Ер нь снукер бол алдааг өршөөдөггүй спорт гэдгээрээ онцлогтой.  Алдсан л бол түүнийгээ март. Сандал дээрээ очиж суугаад дараагийн боломжийг л хүлээ.  Ийм л зарчимтай. Яг шаар цохихоос өмнө маш олон хувилбар харагддаг.  Тархи толгойд эргүүлэх тэр олон хувилбараас хамгийн зөвийг нь л олж цохих нь маш чухал. Тэгж чадваас давуу байдлыг өөртөө үүсгэнэ. Би хувьдаа энэ л зарчмаар энэ өдрүүдэд тоглож, амжилтанд хүрлээ. Цөөн хоног амраад ,  Манчестер хотод зохиогдох  цуврал тэмцээнд оролцоод,  ДАШТ-дээ бэлдэнэ гэж 2024 он гарснаас хойш 5 дахь цомоо өргөж буй Английн снукерч, дэлхийн аварга  Жүд Трамп хэллээ.

Э.ОТГОНЖАРГАЛ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?