ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ "ОЧ" ТӨВ КЛУБ "ШАЛГАЛТАНД УНАЖЭЭ"... ( Өсвөр үеийн хүүхдийн тэмцээн нийслэлийн клубүүдийн чанар чансааг тогтоолоо)

2024-03-27  

  Өсвөр үеийн  ( 18 хүртэлх насны)  ширээний теннисний  "Улаанбаатар- 2024" хотын АШТ -нд нийслэлийн клубүүд   45 медалийн төлөө өрсөлдсөнөөс ОУХМ Энхтөр, Батхишиг эзэнтэй " Чампионс" клубын хүүхдүүд  7 алт, 6 мөнгө, 3 хүрэл медаль авч, бусдыгаа  хол орхижээ.  Тус клубын Түшиг (8 нас), Болор-Эрдэнэ (8 нас) , Мөнх-Өлзий (15 нас) нарын зургаан хүүхэд нэгбүрчилсэн төрөлд,  Т.Энхжин, Г.Хүслэн, А.Бүжинлхам, Б.Мандухай нар 13-15 ( эм) насны ангилалд багаараа түрүүлж, алтан медалийн эзэд болцгоосон байна. Клубын медалийн тоогоор Сонгинохайрхан (3 алт, 1 мөнгө, 1 хүрэл) удаалж,  М-Академиа клуб ( 2 алт, 4 мөнгө, ,3 хүрэл) амжилтаар гуравдугаарт жагсжээ.
Уг тэмцээнд гаргасан  өсвөрийн ширээний теннисчидийн  амжилтыг клуб, клубээр нь  "Чампионс" клуб хүснэгтлэн үзүүлсэн байна. Тус хүснэгтээс клуб тус бүрийн  амжилтыг эцэг, эхчүүд зүйрлэн  харьцуулж, дор бүрнээ дүгнэлт хийж болохоор аж.   Хачирхалтай нь, медалийн тавцанд гарсан нийслэлийн 10 клубын адагт " Оч" клуб бичигджээ.

Гэтэл дөнгөж өнгөрсөн оны сүүлчээр клубээ нээсэн ОУХМ Должинзуугийн  удирддаг М-Академиа баг гуравдугаарт,

мөн жил хүрэхгүй хугацаанд клубээ ажиллуулж буй  ОУХМ Билэгтийн клуб ( Манлайбаяр ( эр, 11-12 нас )ганцаарчилсан төрлөөр алт,   Манлайбаяр,  Бат-Оргил , Ананд, Балжинням ( эр, 11-12 нас, багаараа алтан медаль)  медалийн тоогоор шилийг нь залгасан амжилт үзүүлжээ. Хоёр клубын хүүхдүүд нийлээд 4 алт, нэжгээд мөнгө, хүрэл медаль авсан амжилт нь  яах аргагүй  Должинзуу, Билэгт нарын мастеруудын  сургалтын чанар, дуслуулсан хөлс, гаргасан сэтгэлтэй холбоотой.   Гэтэл  "Оч" клуб бол энэ хоёр клубтэй зүйрлэх аргагүй том клуб хэдий ч  ганцхан хүрэл медаль зулгаажээ. Улсаар зүйрлэвэл Хятад , хөлбөмбөгийн багаар зүйрлэвэл Герман л гэсэн үг, "Оч" клуб.  Зүгээр ч үгүй,   Монголын ширээний теннисний холбооны төв клубэд байрладаг.   Ийм л аварга том клуб медалийн тавцанд гарсан  нийслэлийн дээрхи  10 клубын  сүүлийг мушгиж.  Тус клубэд хичээллэдэг хүүхдүүд ердөө л ганц хүрэл медаль зүүнэ гэдэг  бол  амжилт биш,  " гутамшиг" юм. Эзэн нь  ядаж байхад,  ОУХМ, МШТХ -ны ерөнхий нарийн бичгийн дарга Галбадрах.  Тиймээс хүүхдүүдээ  өөр клубэд алдчихгүй хадгалья,  клубээ цааш нь хөгжүүлье  гэх бодол байвал  "Оч" клубын багш нарын заах арга,  сургалтын систем, хүүхдүүдтэй ажиллах ажиллагаандаа эрс өөрчлөлт хийх хэрэгтэй  болжээ, клубын эзэн.  Дээр нь клубын тоо олширсон, тэдгээр клубүүд сайн багшийн төлөө өрсөлдөх болсныг тооцоход илүүдэхгүй. Магадгүй, "Оч" клубыг зөвхөн шигшээ баг болон сонирхогчдын чөлөөт цагийн хуйцааны ( бооцоот тоглоом) талбар болгохоор төлөвлөсөн бол  миний санал илүүдэх  биз. Хүүхдүүдээс төлбөр мөнгө авч,  хичээллүүлж буй үедээ чанартаа анхаарах шаардлагатай. " Улаанбаатар- 2024"  ширээний теннисний  өсвөр үеийн АШТ-ий дүнгээс харвал "Оч" клубын багш нар шалгалтандаа  унажээ.


Ц.ЭНХБАТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?